Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Шударга ёс” эвслийнхэн зөвшилцөх урилгын асуудлаар хуралдана

2014 оны 11 сарын 25

“Би таныг хөөгөөд л, та намайг хөөгөөд л...” гэдэг шиг “Шударга ёс” эвслийнхэн МАНАН-ыг эсэргүүцэж байна гэх боловч үнэндээ бол айж байгаа нь мэдрэгдэж буй. АН-ыг гэрээндээ үнэнч байхыг шаардаж Засгийн газарт заавал багтах даалгавар намын дарга нь өгсөн болохоор тэр. Гэтэл АН-ынхан тус эвслийнхнээс айхгүй байна.

Харин ч МАНАН руу тэмүүлж буй нь илтэд мэдрэгдэх болсон. МАНАН байгуулагдсан тохиолдолд “Шударга ёс” эвсэл тэднийг айлгах хүч ч сул, МАНАН байгуулахаа болиод эвслийнхэнтэй нийлье гэвч хамтраад Засгийн газрыг сайн сайхан авч явах чадал муу болохоор тэр шүү дээ. Тиймээс өнөөдөр МАХН-МҮАН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдааныг зарлаж Засгийн газрын асуудлаар байр сууриа нэгтгэхээр шийджээ. Тус эвслийнхэн одоогийн байдлаар “хуучин, шинэ” Ерөнхий сайдууддаа “хир халдаахгүй” байгаа.

Улс орны эрх ашиг, Н.Энхбаяртай хийсэн гэрээ тэргүүтнээр “хадаг” хийгээд барьж гүйгээд байгаа ч шинэ Ерөнхий сайд хийгээд, АН-ынхан нэг л хүйтэн харилцах болсныг нуух юун. Тиймээс доргилт өгөхийн тулд “МАНАН байгуулахын эсрэг” байгаагаа илэрхийлээд зөвшилцөх саналаа МАН-ынханд эхлэн хүргүүлсэнд нь дургүйцсээр байгаа юм. Харин МАХН-МҮАН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаанаар ямар шинэ санаа дэвшүүлэх нь сонирхолтой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12675
0 эможи
keyboard_arrow_up