Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын Бага хурал Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргалаа

2014 оны 11 сарын 30

-Богино хугацаанд чадварлаг тоглолт хийх эрсдэлтэй замыг МАН сонголоо-

МАН-ын Бага хурал дөнгөж сая Засгийн газарт хамтран ажиллах эсэх асуудлаар санал хурааж олонхийн саналаар “Хамтран ажиллах”-аар шийдвэрлэлээ.

 

Гэхдээ гишүүд Ажлын хэсгийн зөвшилцсөн гол асуудал болох эдийн засгийн хямралаас гарах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран  хэрэгжүүлэхэд гол анхаарч буйгаа онцолж энэ шийдвэрээ “сандал, ширээний” асуудал гэж харахгүй байхыг хүсч байгааг онцлон хэлж байв. АН, МАН-ын зөвшилцлийн эхний алхмууд ч Оюутолгойн хувьд одоогийн нөхцөлийг бууруулахгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг урагшлуулах боломжтой, улсын гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хүндрэлээс гарахаар тохирсноор эхэлсэн. Мөн Үндсэн хуулийн болон  Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудлаар нээлттэй хамтарч ажиллахаар болжээ.

Хэдийгээр дээрх шийдвэрээс татгалзсан гишүүн цөөнгүй, тэдний зарим нь хуралдаанд үл оролцох байдлаар хүртэл эсэргүүцэж байсан ч намын дүрмийнхээ дагуу ийнхүү шийдвэрлэсэн байна. Мөн санал хэлэх, асуулт хариулт өрнүүлэх үеэр зөвшилцөх санал тавьж буй АН-ынхан МАН-ын энэхүү шийдвэрийг мушгин гуйвуулахгүй, нэр хүндэд халдан доромжлохгүй байх ёстойг онцолж байв. Тэд “МАН ард түмний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Гэхдээ АН зөвшилцлөөсөө ухарвал эргээд Засгаас гарч болно” хэмээн үзэж байсан. Энэ нь улс төрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хямралыг даван туулах эрх ашиг гол нь байсныг сануулж байгаа хэрэг. Харин олон нийтийн үзэл бодол, иргэдийн санал асуулгаас дүгнэхэд “МАН бол Монголын улс төрд хүлээн зөвшөөрөгдөхүйц туршлагатай, ноён нурууай, улс орны эрх ашгийг дээдэлдэг, улс төр, эдийн засгийг тогтворжуулагч шинж чанартай болох нь харагдаж байна” гэж үзэж болохоор байгаа юм.

Цаашид ч төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д суудалтай намууд, тэр тусмаа хамгийн олон суудал авсан намууд ийнхүү эгзэгтэй мөчийг зөвшилцлийн аргаар даван туулж иргэдээ улс төр, эдийн засгийн хосолмол хямралаас авардаг жишгийг тогтооход болохгүй гэх зүйлгүй төдийгүй нөхцөл байдал шаардаж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгэхээр урьд нь бидний “Стандарт бус” гэж гоочилж байсан тэр “модель” эмзэг, эгзэгтэй мөчид Баабар нийтлэлчийн хэлээд байсан “Авралын Засгийн газар” болох талтай юм. Үргэлж ийм нөхцөл байдал тулгарахгүй ч ойр ойрхон давтагдаад байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй.

Ингээд МАН 2016онд болох УИХ-ын сонгуулийн үр дүнд “нүүр бардам” байх бус, гадны хөрөнгө оруулагчдын өмнө улс төр, эдийн засгийн тогтвортой байдал бий болгож чадсанаа харуулах мөч ирснийг ухамсарлан алдсан ч, оносон ч олон түмнийхээ төлөө Засгийн газарт хамтран орохоор шийдлээ. Зарим нэгний яриад байгаачлан “Хажуу бөөрнөөсөө хутгалуулах”, “Сонгуулийн өмнөхөн хөөгдөөд гарахдаа тулсан” ч хамаагүй улс төрийн туршлагатай хүчин богино хугацаанд юу хийж чадахаа харуулахаар “урилгаар” Засгийн газарт хамтран орох нь. Энэ нь эрсдэлтэй шийдвэр мэт боловч сонгогчид өнөөдөр ямар байгаа, хамтарсны дараа ямар болохыг харьцуулах мэргэн ухаантай гэдэгт тэд итгэв бололтой.

Харин ирэх долоо хоногийн эхний өдрөөс зөвшилцөл үргэлжилж АН-ынхан санал тавьсан бусад намтай хэрхэн ойлголцох, өнөөх анхаарал татаад байсан “хэдэн суудал хэнд оноох вэ” гэдэг асуудлаа ярьж эхлэх биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12949
0 эможи
keyboard_arrow_up