Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-аас томилогдох сайдууд хэн байх вэ?

2014 оны 12 сарын 01

Амралтын өдрийн бямба гарагт МАН-ын II бага хурал болж, тус Бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-д хүргүүлсэн хамтран засгийн газар байгуулах тухай асуудлаар эцсийн шийд гаргах санал хураалт явууллаа. МАН-ын Бага хуралд 200 гаруй гишүүд оролцсон бөгөөд тэдний дийлэнх олонхи нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Ийнхүү шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлэн ажиллах Засгийн газарт МАН оролцох нь тодорхой боллоо. Ирэх долоо хоногоос засгийн газрын бүтцийн зураглал тодорч, парламентад суудал бүхий намууд ч эцсийн шийдлээ гарган баасан гарагаас өмнө шинэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдах хуулийн хугацаатай.

   Өнгөрсөн 2 жилд АН-тай хамран Засаг барьж байсан ИЗНН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” шинэ засагт үргэлжлүүлэн ажилах нь тодорхой биз. Гэхдээ УИХ дах МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” –ын бүлгийн дарга Н.Батцэрэгийн “жиргээ” анхаарал татаж байна. battseregТэрээр МАН-ын бага хурлын шийдвэр гарахаас өмнө “Хэрвээ МАН засагт орно гэвэл АН-тай 2012 онд байгуулсан манай эвслийн гэрээ дуусгавар болно” гэж жиргэж байсан бол хэсэг хугацааны дараа буюу МАН-ын Бага хурлын шийдвэр АН-тай засаг байгуулахад хамтран ажиллахаар гарсны дараа “Засгийн газарт ямар нөхцөлтэй орох вэ, шинэ гэрээг гурван тал, дөрвөн талт байх уу гэдгийг одоо хариулах боломжгүй байна” гэжээ. Н.Батцэрэг гишүүний эхний жиргээг анзаарвал АН+МАН хамтран Засаг байгуулахдаа хүрвэл “Шударга ёс эвсэл” засагт орохгүй, өмнө байгуулсан гэрээ дуусгавар болно гэсэн утга зүйл ярьсан атлаа харин дараагийн жиргээндээ шинэ засагт орох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.battsereg2
Ямартай  ч шинээр байгуулагдах Засгийн газар  парламентэд суудалтай бүх намыг хамруулан байгуулагдах нь тодорхой болж байх шиг.

МАН-ын зүгээс Ч.Сайханбилэгийн засгийн газарт хэрхэн оролцох вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Мөн Ерөнхий сайдын зүгээс МАН –д хэдэн яам, агентлаг өгөх, МАН-ын зүгээс ямар яамдыг өөртөө “авах” вэ гэдэг марафон маргааш нөгөөдөр үргэлжилнэ. Дээр нь засгийн газарт орох ёстой МАН-ын фракци, жигүүр юу вэ?   Үүнд МАН-ын Шинэчлэлийн хороо шинээр байгуулагдах засагт тодорхой байр суурь эзлэх нь илэрхий байна. Учир нь тэд өнгөрсөн 2 жилд алдаатай ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газартай харуцлага тооцох тэмцлийг удаан хугацаанд үе шаттай өрнүүлж үр дүнд хүрсэн. Дээр нь МАН-ын Бага хуралд МАН-ын зүгээс АН-тай хамтрах тохиолдолд гол программ болохуйц саналыг намынхаа удирдлагуудаас илүүтэй дэвшүүлж чадсан. Тэдний тавьсан 8 зүйлтэй санал нь өнөөгийн улс төр, эдийн засгийн хямралын уг үндэс болж байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх гарцыг тухай асуудлыг МАН-ын зүгээс АН-тай хамтран Засаг байгуулж ажиллахдаа гол чиг баримжаагаа болгохыг санал болгон тусгасан ажээ.
Ажиглагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д 5 хүртэлх сайдын суудал өгөх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Харин МАН ямар салбарын сайдын суудлыг авах гэдгийг одоо хэлэхэд эрт. Мэдээж тэд юуны өмнө Хууль зүй яам, Сангийн яамны аль нэгийг авна гэхээс асуудал эхлэх байх.

Дараагийн нэг асуудал бол МАН өөрт оногдсон яамдын сайдуудаар хэнийг томилуулах вэ гэдэг анхаарал татаж байна. МАН-ын хувьд УИХ-ын гишүүдээс С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл нарын нэр чих дэлсэж байгаа бол парламентын гаднаас нэлээд олон хүний нэр дуулдаж байна. Тухайлбал, Зүүний хүчний холбооны тэргүүн У.Хүрэлсүх, МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга, эдийн засгийн ухааны доктор Т.Аюурсайхан, Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, НАМЭХ-ийн тэргүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын Ерөнхий НБД Ж.Мөнхбат, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар яригдаж байна. Эдгээр нэр бүхий хүмүүсээс сайдад хамгийн магадлалтай зарим хүний товч намтар, ажлын туршлагын талаар уншигчиддаа хүргэе.
7760b087676d7ad0big   У.Хүрэлсүх – 2012 онд УИХ-ын гишүүнээр намын листээр сонгогдож ажиллаж байсан боловч хувийн шалтгаанаар УИХ-ын гишүүнээс татгалзаж байсан нэгэн. Тэрээр 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль (Батлан хамгаалахын их сургууль)-ийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхлэн улмаар МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн, улс төрийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй.
1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх болсон. 2000-2008 онд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай парламентч. Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албыг богино хугацаанд хашсан. Одоо 2006 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан МАН-ын шилдэг кадруудын нэг. Түүнд ямар ч салбарыг хариуцуулсан тухайн салбарын ажлыг хариуцлагатай хашиж чадах хүн.

10841367_10152845314031730_1538902797_nТ.Аюурсайхан – Нийслэлийн 23-р дунд сургууль, Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй тус тус дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн шадар туслах, дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч, Дүүргийн Засаг дарга зэрэг ажлыг хийж байсан. Одоо МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа.
Т.Аюурсайханы хувьд эдийн засгийн ухааны доктор, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийн асуудлыг судлаж, алдаатай бодлогыг нь олж харж, нэлээд ул суурьтай шүүмжилснээс гадна хямралаас гарах гарцыг ч дэвшүүлж байгаа нэгэн. Т.Аюурсайханаар эдийн засгийн бодлого эрс дутагдаж байгаа үйлдвэрлэлийн чиглэлийн салбарыг удирдуулаад үзэхэд болохгүй гэх газаргүй. Түүнний мэдлэг чадвар, туршлага лав дутахгүй.

c09e40d4dfb2e79boriginalЧ.Хашчулуун – Москвагийн Их сургуулийн эзийн засагч мэргэжлээр 1989 онд төгссөн, Япон улсын Йокохамагийн Их сургуулийн магистараар 1996 онд дүүргээд мөн тэндээ 2003 онд эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ зэрэг хамгаалсан, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, захирал, Япон- Монголын “Жайка” байгууллагад зөвлөх, Үндэсний хөгжил, Шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Эдийн засгийн чиглэлээр олон төсөл хөтөлбөр дээр ажиллан, судалгааны ажил хийж явсан тэрээр өнөөгийн засаг төрийн эдийн засаг, банк санхүүгийн бодлогод шүүмжлэлттэйы ханддаг нэгэн. Ч.Хашчулууны хувьд улс орны эдийн засгийн макро асуудлыг бодлогийн хэмжээнд хариуцаад явах боломжтой мэргэжилтнүүдийн нэг. Энэ утгаар нь түүнд эдийн заса, санхүү мөнгөтэй холбоотой салбарыг хариуцуулж болох юм.

521704_10201370814765078_668990086_n  Ц.Цогзолмаа – Ховд аймгийн уугуул тэрээр 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС, 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мсэрэгжилтэй, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Ц.Цогзолмаа ажлын гараагаа Ховд аймгийн ЗДТГ-т мэрэгжилтнээр эхлэн НХЗХГ-ын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн засаг даргын орлогчийн албыг тус тус хашиж байсан. Нийслэлийн ИТХТ-ээр сонгогдож байсан.Өдгөө МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооний Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Түүний хувьд соёл боловсрол, нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөрийн чиглэлийн салбарыг удирдуулахад туршлага, мэдлэг дутахгүй нэгэн.

e649efaeed179ff6originalД.Цогтбаатар – түүний хувьд өмнө нь ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар болон Байгаль орчны яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч, МАН-ын шилдэг боловсон хүчнүүдийн нэг. Өдгөө МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байгаа түүнийг Гадаад харилцааны сайд болвол гайхаад байх хүн гарахгүй л болов уу.

Үүний зэрэгцээ МАН-ын генсек Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын нэр ч яригдаж байгаа аж. Ж.Мөнхбатын хувьд тэрээр Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн засгийн газрыг удаа дараагийн  хурц илтгэлээрээ “бут ниргэж” байсан нэгэн бол Ц.Сандуйн хувьд 2012 оны орон нутгийн сонгуулиар 1 дүүргээс бусад 8 дүүргийг сонгуульд ялагдуулсан атлаа одоог болтол Нийслэлийн МАН-ын дарга хийж байгаад дургүйцдэг хүмүүс цөөнгүй байдаг бололтой юм билээ
gensek and sundui
Ямартай ч МАН-аас сайд болох магадлалтай хүмүүсийн хувьд ийм байна.

АН-ын Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 2 жилд хэтэрхий бардам, хэтэрхий үрэлгэн хандсан бол одоо байгуулагдах Шийдлийн засгийн газрын хувьд асуудалд илүү судалгаа, тооцоотой хандан, улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээд тавьж ажиллаасай гэж л ард олон хүсэх байна даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12995
0 эможи
keyboard_arrow_up