Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ажлын хэсгүүд өнөөдрөөс бүтэц бүрэлдэхүүний асуудлыг ярилцана

2014 оны 12 сарын 01

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. Бүлгийн хурлын дараа  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,  МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл, мөн тус ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Тиймээс зээлийн асуудлыг дахин судалж үзэх шаардлагатай гэж үзэн бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг ажиллахаар болжээ.
Харин Засгийн газарт хамтрах асуудлаар “МАН-ын Бага хурал өнгөрсөн амралтын өдөр хуралдаж засагт хамтрах шийдвэр гаргасан. "Энэ хугацаанд МАН-ын бүлэг дөрвөн удаа хамтрах асуудлыг хэлэлцсэн бол Удирдах зөвлөл нь гурван удаа хуралдаж, эцэст нь Бага хурлаар асуудлыг шийджээ. Мөн хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцөх уулзалтын хүрээнд Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг ярилцаагүй. Харин өнөөдрөөс эхлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг ажлын хэсгүүд хэлэлцэнэ” гэж мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13016
0 эможи
keyboard_arrow_up