Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН Засгийн газрын бүтцийг данхайлгахыг эсэргүүцэж байна

2014 оны 12 сарын 03

Улс төрчид амрах ч завгүй албан тушаалын хувиарлалтаа хийж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт бүх намыг урьсан. Энэ дагуу Засгийн газар  парламентад суудалтай намуудын нэгдлээс бүрдэх нь тодорхой юм. Одоогийн байдлаар аль нам нь ямар яамдыг авах нь эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ерөнхий дүр зураг нь гарсан.

Гэхдээ намууд аль болох өөрсдөдөө ашигтай байдлаар Засгийн газрын бүтцийг санал болгож байгаа гэнэ.

Тухайлбал, МАХН 16 яамтай 20 сайдтай Засгийн газрын бүтцийг санал болгож байгаа гэнэ. Хоёр шадар сайд нь  МАН, МАХН-аас байх ёстой гэж үзсэн байна. 20 сайдын 9 нь АН-аас 7 нь МАН-аас 1 нь ИЗНН-аас 3 нь МҮАН-аас буюу эвслээс гэсэн саналыг МАХН-аас тавьж.

Ямартай ч МАХН Засгийн газарт орох шийдвэрээ гаргаснаар ийм бүтэцтэй ажиллая гэдэг саналыг илэрхийлсээр байгаа гэнэ. Харин үүнд АН-ынхан тодорхой хариу өгөөгүй аж. Тэд бүтцийн асуудлыг эргэж яръя гэдэг байр суурийг илэрхийлжээ.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг яам шинээр нэмж байгуулаад 14 яамтай 17 сайдтай танхимаар цаашдаа ажиллахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Хэрвээ үүн дээр МАХН орвол нэг шадар нэмэгдэж 18 гишүүнтэй Засгийн газар бүрэлдэж болно гэдэг хувилбарыг төлөвлөж байгаа юм байна.

Тэгвэл МАН Засгийн газрын бүтцийг данхайлгаж том болгохын эсрэг байр суурьтай байна. Учир нь өнгөрсөн хугацаанд тэд парламентад сөрөг хүчин болж ажиллахдаа Засгийн газрын бүтцийг хэт нөсөр том байна хэмээн шүүмжилж ирсэн. Тиймдээ ч Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийг танаж чадсан билээ.

Тиймээс МАХН-ын шаардлагаар дахин том данхар бүтэцтэй яам байгуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй нь тодорхой юм. Ийм бүтэцтэй Засгийн газарт хамтрах нь ч зохимжгүй гэж тэд үзэж байгаа юм. Хэрвээ АН, МАН-тай хамтръя гэвэл хуучин цомхон бүтцээр ажиллахаас өөр арга байхгүй. Уян хатан хандлаа гэхэд ганц яамыг сэргээж байгуулж бол болох юм. Энэ нь МАН, МАХН-тай  нэг Засгийн газарт хамтрахыг хүсэхгүй байгаагийн илрэл. Өнгөрсөн хугацаанд тэд сөрөг хүчин болж ажиллаж байсан. Тиймээс цаашдаа аль нэг нам нь парламентад сөрөг хүчин байх хэрэгтэй гэж МАН үзэж байгаа аж. Харин тэр нь МАХН байх ёстой гэсэн зүйлийг ч ярьж байгаа гэнэ. Мөн үүнийг АН-д сануулж байгаа юм байна.

Харин АН Засгийн газрын бүтцийг нэмж, хасаад ч хамаагүй бүх намыг багтаагаад явахыг илүү чухалчилж байна. Хэрвээ МАН-ын шахалтаар явбал МАХН-д Эрүүл мэндийн яам, Шадар сайдын суудал л хувиарлагдана. Үүнээс илүүг хүсээд ч нэмэргүй. Харин МАХН гурван яам авахыг хүсч байна. Хэрвээ тохирч чадахгүй бол МАХН-гүйгээр цааш ажил үргэлжлэх нь тодорхой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13124
0 эможи
keyboard_arrow_up