Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшилцөл эхэллээ

2014 оны 12 сарын 03

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “Б” танхимд хуралдаж дууслаа. Харин одоо МАН, АН-ын зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр зөвшилцлийг дуусган, маргааш УИХ-ын даргад бүтцийн төслөө өргөн барина гэсэн хүлээлт үүсээд буй.

Ерөнхий сайд Засгийн газрыг 16 яам, 19 сайдтай байхаар бүтцээ гаргасан нь тус бүлгийн зүгээс хямралын үед зохицохгүй гэж үзэн, 13 яам, 16 сайдтай байх одоогийн бүтцээ хадгалахыг шаардсан аж. Гэхдээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг салгаж, хоёр яам болгох, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөрийн яамыг нэгтгэх, Тэргүүн шадар сайдын албыг бий болгохгүй байх, УИХ-д суудалтай намуудын тоогоор Засгийн газрыг бүрдүүлэх хуулиа дагах зэрэг хэд, хэдэн асуудлыг хөндсөн юм байна. Мөн төдийлөн ил ярихгүй байгаа нэг асуудал бол зөвшилцөл эхлэхээс өмнө МАХН-д Шадар сайдын суудлыг өгөхөөр “тохиролцсон” нь зарчмын бус үйлдэл байсан гэж үзэж буй юм.

Ямартай ч өнөөдөр Засгийн газрын бүтцийн асуудлаар МАН, АН-ынхан зөвшилцөж амжина гэж үзэж буй гишүүн олон байгаа боловч бусад субъекттай хамтарна гэсэн амлалтаа хэрхэх нь сонирхолтой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13163
0 эможи
keyboard_arrow_up