Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшилцөл биш гөвшилцөл болжээ

2014 оны 12 сарын 04

МАХН шадар сайдын суудлыг голлосноос үүдэлтэй намуудын зөвшилцөлд цав суулаа. Эрх мэдэлгүй, эд хөрөнгөгүй Шадарын сэнтийг заавал нэг яамны хамт авна гэж зөрүүдэлсэн нь АН-ыг барьц алдуудж, өмнөх зургаа өргөн барихад хүргэжээ. Шинэчлэлийн Засгийн газар амттаныг нэмэгдүүлж, 16 яамыг бий болгосон нь эдийн засгийг элгээр нь хэвтэхэд түлхэц болсон гэж сөрөг хүчнийхэн дүгнэдэг.

 

Иймээс данхар бүтцээ цомхотгох, чиг үүргийн яамдыг нэгтгэх чиглэлийг гаргасан. Харамсалтай нь хусмаа голсон МАХН-ынхнаас болж Ч.Сайханбилэг хуучин цаасаа эргүүлэн харсан нь ах намынханд таалагдсангүй. Ямартаа л УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бухимдлаа цахим ертөнцөд илэрхийлэв. Тэрбээр “АН-ын сайдын тоогоо нэмнэ, бид нэмэхгүй гээд мухардах нь. Ийм баньдын зөвшилцөл гэж юу байдаг юм бэ гээд би хаяад гарлаа. Хямрал болж байгаа биз дээ. Хямрал болж байгаа биз дээ энэ чинь одоо” хэмээжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “За даа зөвшилцөл мухардах талруугаа явж байна. АН сайд, яам нэмэх гээл д МАН сайд, яам нэмэхгүй гээд л” хэмээн мөн жиргэв. Ийм болохоор л МАН-ын бага хурлын гишүүд, эрх баригчид зөвшилцлөө хангахгүй бол Засгаас гарах зай гаргаж өгсөн байж. Ямартай ч Ё.Отгонбаяр гишүүний хэлсэнчлэн баньдын зөвшилцлөөс үүдэлтэй Их эвслийн Засгийн газар эвдэрч мэдэх дүр төрх бий болов. Гэхдээ гөвөлцөж байгаад зөвшилцчихнө биз дээ хэмээн ажиглаж суугаа нэг хэсэг бий. Өөр хоорондоо албан тушаалаа булаалдаж, арга ухаан сийлж буй тэдэнд зөвшилцөх нь чухал. Харин яамдын тоог нэмэгдүүлнэ, ярьж, хэлж байснаасаа буцна уу падлийгүй бололтой. Ялангуяа эвслийнхэнд буюу МАХН-ынханд. Хэрэв 19 сайдтай, 16 яамтайгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажлаа явуулбал ахиц, дэвшил гарна гэж хүлээхэд хцэүү. Хашааны гадна сүүдрийн Засгийн газар байгуулагдчихсан хэмээн хашгиралдаж байна.  Дээр нь бие даагчид сөрөг хүчний дүр бүтээнэ хэмээн тохуурхаж сууна. Ийм байхад амаа асуулгах хэлэлцээрийг МАН яагаад ч зөвшөөрөхгүй. Гол нь зөвшилцөл гэдэг ангайсан бүрийг нь авч, хэлсэн бүхнийг нь хэрэгжүүлнэ гэсэн тулгалт биш гэдгийг ардчилалынхан ойлгоно биз. Эксийн шантааж, Их эвслийн Засгийн газарт хүнд цохилт болох нь гарцаагүй биз, хөөрхий. Алдарт 10 жилийн гэрээг үзэглэсэн  Н.Алтанхуяг, Н.Энхбаяр харийн оронд уулзалдаж учрахдаа юу эсийг ярьсан байх билээ. Иймээс л өмнөх цаасаа өргөн барих гарцаагүй нүүдэл шинэ Ерөнхий сайдад тулгарсан хэрэг. Яамдын тоог нэмэгдүүлж байхаар нэг яаманд “хоёр” босс томилчихмоор юм даа. Тэгээд дэдээр яадгийн. Дээдэхээ муулаад болдоггүй юм байх чинь билээ. Ж.Эрдэнэжамъян, Л.Амарсанаа гээд  амьд жишээнүүд олон бий. Тиймээс нэгтгэж нийлүүлсэн яамаа салгахын оронд хоёр толгой л тавьчих. Толгой нь данхайхаас биш гүйдэл нь олшрохгүй. Дунд нь туслах томилчих. Амар зүгээр. Ингэж хурдан түргэн Засгаа эмхлэхгүй бол элгээрээ хэвтсэн эдийн засгийг тулж, босгох хугацаа богиносоод байна, эрхмүүд ээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13196
0 эможи
keyboard_arrow_up