Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сайд нарын "ХУВААРИЛАЛТ"

2014 оны 12 сарын 05

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчигдөр өргөн барьсан.

Олон нийтийн дунд шинээр байгуулагдах засгийн газар 13 яамтай байна гэсэн таамга байсан. Учир нь ирэх 2015 оны төсөв 13 яамтай байхаар батлагдсан юм. Гэсэн хэдий ч шинээр байгуулагдах засгийн газар 15 яам, Монгол улсын төсөл хөтөлбөрүүдийн хариуцсан ЯАМГҮЙ НЭГ САЙДТАЙ байхаар өргөн баригдлаа.

Одоо ямар яамдыг аль улс төрийн нам хариуцах, дагаад хэн сайд болох вэ гэсэн асуудал гарч байна. МАН-ын зүгээс “АН 8, МАН 6, Шударга ёс эвсэл 2 хувийг эзлэх нь  УИХ-д суудалтай гишүүдийн тоонд харьцуулан хуваах нь шудрага харьцаа” гэж мэдэгдээд буй. Тэгвэл өнөөдөр тэр бүхий 15 яам 1 сайдын суудал УИХ-д суудалтай намуудад дараах байдлаар хуваарилалт хийгдэж МАГАДГҮЙ БАЙНА. Мөн зарим яамдын сайдад хэн яригдаж байгаа талаар улс төрийн хүрээнийхний дунд нэр нь тодорч эхэлжээ.

ХУВААРИЛАЛТ

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  -МАН эсвэл ИЗНН

2. Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН -АН

3. Сангийн сайд  -МАН

4. Хууль зүйн сайд  -АН

5. Аж үйлдвэрийн сайд -АН

6. Батлан хамгаалахын сайд  -АН

7. Барилга, хот байгуулалтын сайд - МАН эсвэл ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР -АН

9. Зам, тээврийн сайд Л.ГАНСҮХ -АН

10. Уул уурхайн сайд Г.БАЯРСАЙХАН -АН

11. Хөдөлмөрийн сайд -МАН

12. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ -АН

13. Хүнс, хөдөө аж ахуйн сайд  -МАН

14. Эрчим хүчний сайд -МАН

15. Эрүүл мэнд, спортын сайд -ШУДАРГА ЁС ЭВСЭЛ  

16. Монгол Улсын сайд –МАН эсвэл ШУДАРГА ЁС ЭВСЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13221
0 эможи
keyboard_arrow_up