Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Монголын ардчилсан хувьсгал-25” хурал болж байна

2014 оны 12 сарын 05

“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2014.12.05/ төрийн ордонд болж байна. Энэхүү хуралд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож үг хэллээ. Тэрээр эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн хүмүүст Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, Монгол Улсын ардчиллын өнөөгийн бодит байдал, 25 жилийн хугацаанд бидний олсон ололт, амжилтыг шинжлэх ухааны үүднээс судлаж, үнэлэх, дүгнэх нийгмийн шаардлага байгааг мэдэрч, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа Улс төрийн боловсролын академи, Монголын Ардчилсан холбоонд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн хорин тавхан жилийн дотор тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэн, ижил гараанаас эхэлсэн бусад оронд үлгэр жишээ болохуйц амжилтад хүрсэн учраас Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг 2011-2013 оны хооронд даргаллаа. Энэ бол бидний ололт амжилт юм. Шинэ Үндсэн хуулиа баталж, хүний суурь эрх, нийгэм, улс төр, эдийн засгийн чөлөөт байдлыг тунхагласанаар 1990 оны өмнөх монгол хүн цоо шинэ үнэлэмжтэй болж чадсандаа монгол хүн бүр бахархдаг. Сонгуулийн явц, олон ургальч байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн үндсэн үзүүлэлтүүдэд тулгуурлаж ардчиллыг үнэлдэг олон улсын судалгаагаар манай орны ардчиллын индекс алгуурхан боловч жил бүр тодорхой нэгжээр урагшилж байна. Монгол Улсын авлигын индекс анх үзэхэд 120 дугаарт байсан бол хоёр хоногийн өмнөх мэдээгээр 80 дугаарт бичигдсэн байна. Хэдийгээр огцом буурсан сайн мэдээ байгаа ч авлига ардчилалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байсаар байна. Энэ мэт олон саад бэрхшээл Монголын ардчилалд тулгарч, бэрхшээлүүд гарсаар байна. Ардчилсан хувьсгалын ололт амжилтыг өнгөрсөн үетэйгээ харьцуулж үнэлвэл бодит байдал тодорхой болж, цаашдын хөгжил шинэ шатанд хүрэх боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны арга зүйд үндэслэсэн судалгаа, дүгнэлт, үнэлгээг эрдэмтэн, судлаачид та бүхэн л хийж чадна гэж найдаж байна. Ардчилсан хувьсгалын ач тус, гүйцэтгэсэн түүхэн үүргийг зохиомлоор үгүйсгэх, эсвэл хэт дөвийлгөх нь шинжлэх ухаанч бус хандлага юм. Иймд ардчиллын үнэт зүйл, түүхэн үүрэг, ололт амжилтыг зөв тодорхойлж, судлахад энэхүү бага хурал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна хэмээн онцлон тэмдэглэлээ. “Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний хуралд “Монголын ардчилал ба ардчиллах үйл явц” сэдвээр Төрийн соёрхолт нийтлэлч Б.Батбаяр, “Ардчилал ба улс төрийн хөгжил-тоон хэлээр” сэдвээр Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат, “Ардчиллын үнэт зүйлс, өөрчлөлт, төлөвшил” сэдвээр Сант Марал төвийн захирал Л.Сумати, “Ардчилал ба Үндсэн хуульт ёсны хөгжил” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “Монголын залуучуудын ардчиллын ойлголт, төсөөлөлд гарсан өөрчлөлт” сэдвээр ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Хатанболд нар тус тус илтгэл тавих ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13309
0 эможи
keyboard_arrow_up