Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гүндалай: АН-аас гарвал нам байгуулж, 2016 оны сонгуульд өрсөлдөнө

2014 оны 12 сарын 09

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын журмын нөхдөдөө гомдож явдаг бололтой. 2000 онд АН навс ялагдаж УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацралтаас өөр суудал авчирсангишүүнгүй байхад Л.Гүндалай тус намд элсч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байснаа дурслаа.

Харамсалтай нь, АН-ынхан одоо түүний тусыг мартаад зогсохгүй “Хүүхдийн мөнгө” санаачилж, 2004 оны сонгуульд МАН-тай ойролцоо суудал авахад нөлөөлсөнийг нь дурсдаггүй ажээ. Л.Гүндалай 2000 онд хожуу АН-д орсон учраас аль нэгэн фракцад харъяалагддагүй бөгөөд түүнийхээ горыг амсч албан тушаалгүй хоцордог байна. АН-аас өрхө тусгаарлаж Ард  түмний нам байгуулж, М.Энхболдын Засгийн газарт багтаж, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Гэвч Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа тендерийн “хэрэг”-т холбогдож, шалгагдахдаа тулсан учраас Ард түмний намаа орхиж,  төрхөмдөө буцсан түүхтэй. Төрөлх  Хөвсгөл аймгаасаа УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон эл эрхэм 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарлалаа.

Хөвсгөл аймагтаа биш Улаанбаатар эсвэл Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотод ч нэр дэвшиж магадгүй. УИХ-ын гишүүн Д.Арвин АН хөөвөл дуртайяа явна“ гэснээсээ болж, ороогдож хаширсан бол Л.Гүндалайд айх шалтгаан байхгүй бололтой. Тэрээр, “АН-аас гарвал МАН-д орох уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “ АН-аас гарч МАН орсноос шинэ нам байгуулж, УИХ-д өрсөлдөх нь хамаагүй илүү” гэвээ. Түүний байгуулсан Ард түмний намыг   хэдэн хүн авсан бөгөөд эрхэм гишүүн асан холбоо бараг л тасарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13568
0 эможи
keyboard_arrow_up