Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

2014 оны 12 сарын 12

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр /2014.12.11/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Жеймс Андерсон саяхан байгуулагдсан шинэ Засгийн газар шинэ боломжууд авчирч, нэгдсэн, зөв бодлого гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлоод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг даруй авахад Дэлхийн банк санхүүгийн болон зөвлөх чиглэлээр шаардлагатай туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн эдийн засаг, төсвийн бодлогын чиглэлээр олон улсын туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ хоёр тал хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг олж, түргэн, шуурхай ажил хэрэг болгох талаар санал солилцсон юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН-ын бүлэг улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед Засгийн газрыг дэмжин ажиллахаар болсон. Асуудлыг хамтдаа шийдэж, хүндрэлтэй байдлаас гарах, нэгдсэн бодлого явуулах нь бидний нэн тэргүүний зорилго. Цаашдаа тус тусын холбогдох чиглэлээр байнгын мэдээлэл солилцож, хамтран ажиллахад таатай байна" гэв. Уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бүсчилсэн хөгжлийн талаар санал бодлоо илэрхийлж харилцан ярилцсан байна. Харин Дэлхийн банкны зүгээс энэ чиглэлээр судалгаа тооцоо хийж тодорхой төсөл, хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлэх боломжийг судлахаар болжээ.

Мөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж буй дөрвөн төслийг танилцуулав. Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх “Ухаалаг засаг”, “Цахим эрүүл мэнд”, “Боловсролын чанарын шинэчлэл”, “Тогтвортой амьжиргаа-III" төслийн санхүүжилтийн асуудал нь шийдэгдэн бэлэн болоод байгаа аж. Тиймээс эдгээр төслийг хэрэгжүүлж эхлэхийн тулд УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж, УИХ-аар батлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13860
0 эможи
keyboard_arrow_up