Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН 4, МАН 3 байнгын хороо авахаар тохиролцжээ

2014 оны 12 сарын 23

Томилгооны тохиролцоо үргэлжилсээр байна.  Өнгөрсөн долоо хоногт дэд сайдуудыг хэл амтайхан томилж дуусав.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  МАН-тай хийсэн гэрээгээ зөрчиж хоёр яамны дэд сайдыг  нэмэгдүүлсэн нь мөн л зөрчил үүсгэв.  Энэ нь МАН-ын нөхдүүдийг түргэн авахуулсан бөгөөд Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаа дуудаж байцаав.  Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр дэд сайдыг нэмж томилсон шалтгаанаа "Ажлын хэсгийн протоколд МАН-д долоон дэд сайд гэж бичсэн. Харин АН-аас томилогдох таван дэд сайдын талаар ороогүй, тохироогүй байсан учраас дэд сайдын орон тоогоо нэмсэн" гэжээ. Тэгвэл өнөөдөр АН, МАН-ын дунд УИХ дахь байнгын хороодын томилгооны тохиролцоо явагдаж байна.  Өчигдөр эл асуудлаар хоёр намын бүлэг хуралдсан ч аль, аль нь шийдэлд хүрч чадаагүй гэж байгаа.  УИХ найман байнгын хороотой. Тэдгээрийг удирддаг  дарга нарыг он гарахаас өмнө томилох учиртай. Уг нь найман байнгын хорооны даргыг АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бие даагчдын төлөөлөл удирддаг. Харин энэ удаад сөрөг хүчин байсан МАН Засгийн газарт хамтран ажиллах болсноор тэд зарим байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх  эрхтэй болсон.  Тодруулбал, тохиролцооны сурагаас сонсоход АН 4, МАН 3 байнгын хороо авна гэж ярилцаж байгаа аж. Гэхдээ аль нам нь ямар байнгын хороог авах нь хараахан тодорхойгүй байна.  Юутай ч бүлгийн гишүүд байнгын хорооны дарга болох хүсэлтээ бүлгийн даргадаа ил, далдаар илэрхийлж эхэлжээ.  Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар сайд болж байгаа учир тэдний орны томилгоог хийнэ. Эдгээр нь нам, эвслийн бүлэг дотор нэлээд өрсөлдөөнтэй албан тушаал байдаг.  Тиймээс АН, МАН бүлгийн гишүүдийн дунд албан тушаалын марафон эхлээд байна. Үүнтэй зэрэгцээд байнгын хороодыг АН, МАН бараг л тэнцүүхэн хувааж авах гэж байгаа нь бусад намуудын эгдүүцлийг төрүүлж эхлээд байгаа гэнэ.  УИХ-д  10 суудалтай “Шударга ёс” эвслийн бүлэг хоёр ч байнгын хорооны даргыг авах эрхтэй гэж мэдэгдэж байгаа аж.  Мөн засагт хамтарч буй ИЗНН нэг байнгын хороо авахаар зүтгэх байгаа гэх. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14489
0 эможи
keyboard_arrow_up