Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын гишүүд унааны зардлаасаа татгалзлаа

2015 оны 1 сарын 15

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсвөөс төлөгддөг унааны зардлаасаа татгалзахаар болсон байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга С.Бямбацогт твиттерт жиргэжээ. УИХ-ын гишүүний нэг сарын унааны зардал дунджаар 500 мянган төгрөг байдаг аж. Тэгэхээр МАН-ын 26 гишүүний жилийн унааны зардал нийтдээ 156 орчим сая төгрөг болж байгаа юм байна. Энэ мөнгөнөөсөө МАН-ын гишүүд татгалзсанаар төсвөөс бага ч болов хэмнэлт хийх нь зүйтэй гэж үзжээ. Тус намын бүлгийн гишүүд УИХ-ын бусад гишүүддээ хандан унааны зардлаасаа татгалзах уриалга гаргалаа. Ингэснээр төсвөөс 500 орчим сая төгрөг хэмнэх боломжтой юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15848
0 эможи
keyboard_arrow_up