Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар МАН завсарлага авлаа

2015 оны 1 сарын 16

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэх  байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Уг хуулийн төслийн гол агуулга нь Өрийн хэмжээг нэмэгдүүлж ДНБ-ний 60 хувьд хүргэх тухай юм. Харин байнгын хорооны зарим гишүүд үүнийг эсэргүүцэж саналаа хэлж байлаа. Тэр дундаа МАН-ын бүлгийн гишүүд Төсвийн тогтвортой байдлын хуульд өрийн таазыг 40 хувьд барина гэж заасныг 2018 он  хүртэл үйлчлэхгүй байхаар оруулж ирсэн нь асуудлыг эргэж харахад хүргэлээ гэсэн юм.  Ерөнхий сайд болон Сангийн сайдын хэлснээр  өрийн таазыг 60 хувьд хүргэсэн ч нэмж зээл авахгүй, бонд босгохгүй, Засгийн газрын баталгаа гаргахгүй гэж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15942
0 эможи
keyboard_arrow_up