Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эдийн засгийн алуурчид”-ыг хариуцлагаа хүлээхийг шаардлаа

2015 оны 1 сарын 27

МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр Монгол Улсыг эдийн засгийн хямралд хүргэж, мөнгөний бодлогын тэнцвэрт байдлыг алдагдуулсан эрх бүхий хүмүүсийг зарлаж, “эдийн засгийн алуурчин” хэмээн тодотгов. Тодруулбал,  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар болон “Монголбанк”-ны ерөнхийлөгч Х.Золжаргалыг нэрлэсэн билээ.

 

 Ингэж нэрлэх болсон учир нь Америкийн эрдэмтэн Жон Перкес манай улсад үүсээд буй өнөөдрийн нөхцөл байдлыг “ядуу буурай, хөгжиж буй орнуудад хэрэглэдэг улс төрийн ажлыг “Эдийн засгийн алуурчид” гэдэг” хэмээн тодорхойлсон аж. Иймд тус хорооны гишүүд эдгээр нэр бүхий хүмүүсийг албан тушаалаасаа огцорч, улс төрийн хариуцлагаа сайн дураар хүлээхийг шаардлаа.

Уг шаардлагыг хэрэв биелүүлэхгүй бол МАН-ын Шинэчлэлийн хорооноос долоо хоног хариуцлагаа хүлээхийг сануулж, хуулийн хүрээнд  арга хэмжээ авах ажлыг хийх болохоо мэдээлэв. Тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн “Бид социализмын үед 70 жилийн бүтээн байгуулалтаар олсон их өрийг 2003 онд барагдуулсан. Гэтэл тэр их өрийг өнөөдөр Засгийн газарт эрх барьж байсан хүмүүс хоёр жилийн дотор тавьж Монгол Улсыг их өрөнд унагалаа. Дараа нь хоёр сарын дотор их өрөнд унагахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс энэ явдалд арга хэмжээ авах хэрэгтэй. Зөв хүмүүсээр улс төрийг удирдуулах нь хамгийн зүйтэй” гэв. Манай улсын дотоодын нийт өр одоогоор 58.3 хувьтай тэнцэж байгаа нь иргэн бүрийг 10 орчим сая төгрөгийн өрөнд оруулсан гэдгийг онцолсон.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16569
0 эможи
keyboard_arrow_up