Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр: Ахмадуудаа тэтгэврийн зээлийн хүүний дарамтаас салгах боломж байна

2015 оны 1 сарын 29

Монголчууд бид “Өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг өрийн дарамтад орсон төр болон түмэн олноо өрөөс гаргах бодлого боловсруулж байна. Энэ үүднээс “АРДАА ЧИЛЭЭСЭН ӨРИЙГ ДАРЪЯ” уриан дор эхний ээлжинд ахмадууддаа учирсан өрийн дарамтыг сард 0.3-0.5 хувиар нимгэлэх зорилго бүхий УИХ-ын тогтоолын төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Энхбат, хуулийн зөвлөх Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.

Жилд 63.9 тэрбум төгрөгзээлийн хүүнд"залгиулж" байна     

  • Ахмадууд сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлийг арилжааны банкуудаас авч байна.
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 328 мянган тэтгэвэр авагчдын 60 орчим хувь буюу 190,000 нь тэтгэврийн зээлтэй байгаа ба нийтдээ 355 тэрбум төгрөг эргэлдэж байна. Эдийн засгийн хүндрэл, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо, мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсч, 2012 оны үетэй харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн.
  • Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 355 тэрбум төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд маань сардаа нийт 5.3 тэрбум, жилдээ 63.9 тэрбум төгрөгийн хүү төлж байна. Өөрөөр хэлбэл, нэг ахмад настанд дунджаар жилд 340 мянга, сард 30 орчим мянга төгрөг оногдож байна.
  • Хэрэв зээлдэгч тэтгэврийн зээлээ төлж барагдуулалгүй нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж болох 620 мянган төгрөгийг шууд зээлээс суутгадаг "ёс зүйгүй" зарчим үйлчилж байна.

Эл асуудлыг цэгцэлж шийдэх гарц байна уу? гэвэл байгаа.

  • НДСангаас арилжааны банкинд хадгалуулсан хуримтлал 10.7 хувийн хүүтэй ба арилжааны банкнаас ахмадуудад өгч байгаа тэтгэврийн зээл 18 хувийн хүүтэй. Энэ хоёр хүүний зөрүү нь 7.3 хувь. Харин банкуудын зээл олгох үйл ажиллагааны зардал 1 хувьд ч хүрэхгүй байх магадлалтай. Үлдэх 6.3 хувьд ногдох хэсэг банкинд ашиг болон үлдэж байгаа нь ойлгомжтой байна. Энэ асуудлыг зөвшилцөлд тулгуурлан зохицуулах боломж бий.
  • Зээлийн хүүгийн хэмжээг сард 0.3-0.5 хувиар бууруулъя. Ингэж чадвал ахмад буурлууд маань жилдээ 12-18 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг банкны хүүнд өгөх бус халаасандаа үлдээж, амьдралдаа нэмэрлэх боломжтой.
  • Эдийн засгийн хямралтай үед ахмад настнаа төрөөс бодлогоор бодитой дэмжих нэг хөшүүрэг болно.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа бид Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж байгаа ч арилжааны банкуудаар дамжуулан жилийн 21 орчим хувийн өндөр хүүтэй цалингийн зээл авч байгаа нь шударга бус байна. Одоогийн байдлаар 260 мянган хүн цалингийн зээлтэй ба үүнд 1.4 их наяд төгрөг эргэлдэж байна. Цаашид цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байгаа бөгөөд шийдвэрлэх алхмыг удахгүй танилцуулна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16767
0 эможи
keyboard_arrow_up