Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Ардчилсан нам засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ

2015 оны 2 сарын 04

Хоёрдугаар сарын 4-ний өдөр ХАН-УУЛ дүүргийн Ардчилсан намын “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн хуралдаан болжээ.

 

Эх сурвалжийн мэдээллэснээр “Зөвлөлдөх Зөвлөл” нь 20 гишүүнтэйгээс 17 гишүүний ирцтэйгээр хуралдаж Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлийн талаар хэлэлцсэн ба зөвлөлийн гишүүд 100% саналтайгаар Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй хэмээн шийдвэр гаргажээ.  Иймд маргааш буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр ХАН-УУЛ дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулахгүй байх талаар бүлгийн гишүүдэд үүрэг өгсөн байна.  Хэрэв хурлын үеэр АН-ын гишүүд “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн тогтоолын эсрэг санал гаргавал намаас хөөх хүртэл арга хэмжээ авч болох намын дүрэмтэй юм байна. Дээрх байдлаас харахад Хан-Уул дүүргийн Ардчилсан намын бүлгийн гишүүдийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээх л үлдлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17071
0 эможи
keyboard_arrow_up