Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Одонтуяа: Ерөнхийлөгч хориг тавина гэж мэдэгдсэн

2014 оны 4 сарын 21

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээл”-ийн хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр 2014 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөх шийдвэр гаргасан. Энэ талаар АН-ын бүлэг

С.Одонтуяа : “Эцсийн хариу бол гараагүй байгаа. Тэгэхээр энэ долоо хоногт байнгын хороогоор дахин яригдана гэсэн үг. Улмаар УИХ-д орж ирнэ. Тэгээд батлагдсаны дараа үр дүнг харж байж Ерөнхийлөгч хэсэгчлэн болон бүхлээр нь хориг тавих эсэх асуудал үүсэх юм. Ерөнхийлөгч Төрийн ордонд болсон Том төрөөс ухаалаг төр рүү хэлэлцүүлгийн үеэр өөрийнх нь оруулж ирсэн хуулийг мөрдөх хугацаа өөрөөр гарсан тохиолдолд хориг тавина хэмээн мэдэгдсэн байгаа. Хориг тавих шалтгааныг нь Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулж байж нийгэм, эдийн засгийн байдал сайжирна гэж ойлгож болно. Тэгэхээр 2014 оны долоодугаар сарын 1 гэсэн хугацаан дээр хориг тавигдана байх гэж бодож байна”

Мөн хуулийн санал хураалтад АН-ын 4 гишүүн намынхаа эсрэг санал өгсөнд хариуцлага тооцох эсэх талаар тодруулахад  “Санал нь Засгийн газрыг огцруулах хэмжээнд нөлөөлөх юм бол намаас тодорхой хэмжээний арга хэмжээ авна гэсэн заалт байгаа. Хувь хүний сонголт ч гэсэн бүлгийн олонхын саналыг дагах нь бүлгийн гишүүний нэг үүрэг юм. Ямар ч гэсэн эцсийн үр дүн гараг. Түүний дараа хариуцлагын асуудлыг ярилцах байх” гэлээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1779
0 эможи
keyboard_arrow_up