Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Эдийн засгийн уналтыг зогсоох, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг олон санаачилга гаргасан

2015 оны 2 сарын 27

 УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы үр дүн, энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа тайлагналаа. МАН-ын бүлэг бүлэг 42 удаа хуралдаж, 17 ажлын хэсэг байгуулан ажиллав. Хаврын чуулганы хугацаанд холбогдох албан тушаалтнуудад 76 албан бичиг илгээж, 16 албан бичигт хариу хүссэнээс 10-т нь хариу иржээ.

 МАН-ын бүлгээс хийсэн ажлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг хэд хэдэн чиглэлээр тодорхой санаачилгууд дэвшүүлсэн нь ажил хэрэг болсныг бүлгийн удирдлагууд онцлон тэмдэглэв.

Эдийн засгийг хямралд хүргэсэн шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцсон

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "МАН Засгийн газрыг хүлээлгэн өгсөн 2012 онд улс орон ямар байсан", "МАН Засгийн газарт орсон 2014 онд улс орон ямар болсон байсан"-ыг харьцуулсан тоо баримтуудыг танилцууллаа. /хүснэгтийг хавсаргав/

 Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эрх баригчдын явуулсан алдаатай бодлого, хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас улс орон эдийн засгийн хямралд орж, өр зээлэнд баригдан ард түмний амьдрал хүндэрч, ажилгүйдэл ядуурал нүүрлэн, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулсан. Эдийн засгийн бүх үзүүлэлт уруудан доройтож, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн. Ийм байдлаар цааш явбал улс орны эдийн засаг улам л муудна гэж үзсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан.

Хэрвээ ийм бодлогоор цаашид явбал 2016 он гэхэд Монгол Улс тун хүнд байдалд орно гэж олон улсын байгууллагууд эдийн засгийн тайландаа дурдан сануулсан. Иргэдийн нуруун дээр ирэх ачаа, татвар хураамж улам л нэмэгдэнэ. Ийм хүнд үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах урилгын дагуу асуудлыг намын Бага хурлаараа шийдэн хэд хэдэн болзолтойгоор Засгийн газарт орсон. Тухайлбал, эдийн засгийн уналтыг саармагжуулж, улмаар тогтворжуулах, ажлын байруудыг хадгалах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дарга нарын тансаг хэрэглээг танах, нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлэх, парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2015 онд багтаан хуульд заасан журмын дагуу хамтран шийдвэрлэх гэх мэт улс эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн асуудлуудыг дурдаж болно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөртэй болов

УИХ-ын намрын чуулганы гол онцлог бол хэлэлцэн шийдвэрлэсэн ихэнх асуудлууд эдийн засгийн агуулгатай байсан гэж МАН-ын бүлэг үзэж байна. Энэ нь нэг талаас Монголын эдийн засаг хямралд орсон гэдгийг нотолж байна. Нөгөө талаас эдийн засгийн хямралаас гаргах гэж УИХ асуудалд ихээхэн анхаарч байгаагийн илрэл юм. МАН-ын бүлэг эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг урьдчилан харж өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямралыг даван туулах дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг удаа дараа санал болгож байсан. Энэ удаа Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр"-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. МАН-ын бүлгийн санаачлага, шаардлагаар төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй 100 шахам аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Хувийн хэвшлийг бодлогоор дэмжих, ажлын байрыг нь хадгалж үлдээх тодорхой санаачилгууд гаргасан. Мөн Тавантолгойн төслийг цаг хугацаа алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах ажилтай холбогдуулан МАН-ын бүлгээс 1072 ширхэг хувьцааны асуудлыг давхар шийдвэрлэх санаачилгыг гаргасан гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэв.

Нэг төсөвтэй болгов

Өмнөх Засгийн газрын бодлогын алдаануудыг засах чиглэлд анхаарч ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцлов. Үүний нэг жишээ нь сүүлийн хоёр жил НЭГ ТӨСӨВТЭЙ байхыг шаардсан МАН-ын бүлгийн санал биеллээ олсон явдал юм. Нэг төсөвтэй болсон нь бондын зарцуулалтыг УИХ хянаж, ард түмэнд мэдээлж байх боломжууд нээгдсэн гэж үзэж байна. Тиймээс Монгол Ардын Намын бүлгийн санаачилгаар “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг шалгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган Хөгжлийн банкинд шалгалт оруулаад байна.

МАН сүүлийн хоёр жил төсвийн хэмнэлтийн бодлогыг санал болгосон. Тухайлбал, Засгийн газрын зарим тусгай сангуудыг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг  яам, агентлагт нь хариуцуулахаар болсон. МАН-ын бүлэг ард түмний амьдрал хүнд байхад татвар нэмэхийг дэмжихгүй, татвар нэмж хямралаас гарахгүй гэсэн бодлого баримталсан.

Ахмадын тэтгэврийн зээлийн хүү 18 хувийг 9 болгон буулгах санаачилга гаргав

            МАН эдийн засгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллав. Ахмадуудын тэтгэвэрийн зээлийн хүү жилийн 18  хувь байгааг 9 болгон бууруулах санаачилгыг гарган ажиллаж байна. Ач санах тухай хуулийн төслийг батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн МАН-ын бүлгээс 2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд тэтгэврийг тодорхой хувиар нэмэхээр болов.

Хөдөлмөрийн сайдтай хамтран Ажилгүйдлийг бууруулах төрийн бодлого боловсруулж удахгүй хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хийж байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэв.        

Эхчүүд, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээв

Засгийн газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн 1, 2 зэргийн одонд олгодог урамшуулал, хүүхдийн мөнгө, жирэмсэн болон  нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд олгодог урамшууллын мөнгийг багасгах санал гаргасан. Эдийн засгийн хямралтай үед төрөөс олгодог тэтгэмжийг танах шаардлагагүй хэмээн МАН-ын бүлэг үзэж эдгээр урамшуулал, тэтгэмжийн мөнгийг хэвээр үлдээсэн.

МУИС, ШУТИС, клиник эмнэлгүүдийн хувьчлалыг зогсоож чадлаа

Төрийн өмчийг хувьчлахдаа Хөрөнгийн бирж, гэрээ, концесс, дуудлага худалдаа, хувьцаа хэлбэрээр олгох саналыг Засгийн газар гаргасан. МАН-ын бүлэг хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар хийх ёстой гэсэн зарчмын байр суурийг баримталсан. Эдийн засаг хямралтай, үндэсний аж ахуйн нэгжүүд мөнгөгүй, хямралд өртсөн үед төрийн өмчийг хувьчлах нь зохисгүй гэж үзсэн.

Засгийн газар нийгмийн салбарын зарим байгууллагыг хувьчлахаар оруулж ирснийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Нийгмийн салбарын төрийн өмчийн байгууллага гэдэгт МУИС, Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Боловсролын их сургууль, Улсын клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлгүүд, Халдвар, хавдар гэх мэт том эмнэлгүүд багтана. Хэрэв эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болж, ард түмний нуруун дээр ирэх ачаа нэмэгдэнэ. Тиймээс МАН-ын бүлэг нийгмийн салбарын хувьчлал гэдгийг дэмжээгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ.

Ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллана

Хаврын чуулган хүртэлх хугацаанд ямар ажлыг хийх талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. УИХ-ын хаврын чуулган хүртэлх  хугацаанд МАН-ын бүлгийн гишүүд тойрог болон орон нутагт ажиллана. Ингэхдээ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, улс орон, ард түмний эрх ашигтай холбоотой Үндсэн хууль, сонгуулийн хууль болон улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлаар ард иргэдийн санал бодлыг сонсож ажиллана. Мөн иргэдийн санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгахад анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал, УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээ боловсронгуй болгох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, өөрчлөлт оруулахдаа ямар ямар асуудлыг шийдэх вэ, сумын Засаг даргыг ард түмнээс сонгодог болох уу, жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог одоогийн хуулийг өөрчлөх ёстой юу гэх мэт олон асуудлыг ард түмнээсээ асууж МАН-ын бүлэг шийдвэрлэх юм. Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийн хүрээнд хүний эрх, эрх чөлөө, гэмт хэргийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдийн саналыг сонсоно.

Үүний зэрэгцээ Засгийн газар ажлаа хэр хийж байна, яаж шахаж шаардаж ажиллах вэ, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Сонгуулийн тогтолцооны хүрээнд МАН 100 хувь можаритор буюу иргэд хэнийг өөрсдийн элч, төлөөлөгч болгохоо шууд шийддэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байгаа, мөн сонгуулийн "хар машин-ы тооллогыг хэвээр хадгалах уу, эсвэл өөрчлөх үү гэх мэт асуудлыг иргэдээс асууж шийдвэрлэнэ гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18324
0 эможи
keyboard_arrow_up