Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбооТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2014 оны 4 сарын 22

Манай улсад Аж үйлдвэрийн комбинат үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан МАН-ын удирдлагууд Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо ТББ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

МАН-ын санаачлан эхлүүлсэн Аж үйлдвэрийн комбинатын ажлын гараа 1934 оны 3-р сарын 26ны өдөр эхэлсэн түүхтэй. Аж үйлдвэрийн комбинат нь улсын нийт төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан байна. Уулзалтын үеэр хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжил цэцэглэлтэд аж үйлдвэрийн комбинатынхны оруулсан хувь нэмэр үнэлж барашгүй гэдгийг МАН-ын удирдлагууд онцлон хэллээ.

Мөн энэ үеэр хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар эрх баригчид дорвитой ажил хийхгүй байгааг дурьдаад төрийн зүгээс зөвхөн уул уурхайг шүтэн амьдрах бус малынхаа ашиг шимийг хүртэн эдийн засгийн өсөлтийг хангах өндөр боломж байгаа талаар ахмад инженер техникчид хэлж байсан юм.

Түүхэн он жилүүдэд аж үйлдвэрийн комбинатаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар 14, аж үйлдвэрийн гавьяат ажилтан 13, төрийн шагналтан 10 тус тус төрөн гарчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1871
0 эможи
keyboard_arrow_up