Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Р.Бурмаа хөөгдөх үү?

2014 оны 4 сарын 28

Ардчилсан намын Хяналтын зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэр гаргасан байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг

 

УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй” болгох хуулийн төслийг хэрэгжих хугацааг энэ оноос хэрэгжүүлэх үү, 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг асуудал ийнхүү УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шалтгаан болсон гэжээ. “Давхар дээл” тайлах  төслийн ахны хэлэлцүүлгийн үеэр хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-ээс үү эсвэл хууль санаачлагчийн өргөн барьснаар 2016 оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэдэг дээр АН-ын дөрвөн гишүүн 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн санал өгсөн. Тодруулбал, Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг УИХ-ын гишүүдийг энэ оноос эхлэн “дан дээлтэй” болгох нь зүйтэй гэдэг дээр АН-ын дөрвөн гишүүн санал өгсний нэг нь УИХ-ын Р.Бурмаа юм.

Тиймээс АН-ын гишүүд дэмжигчид намын эсрэг санал өгсөн хэмээн үзэж Хяналтын хороог хуралдуулж, хариуцлага тооцохыг шаардсан байна.

Харин одоо энэ асуудлыг Хяналтын хорооны шийдвэрийг намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар удахгүй шийдвэрлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2108
0 эможи
keyboard_arrow_up