Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАХН-ынхан Тавантолгойн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ

2015 оны 4 сарын 30

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн төслийг удаа дараа хэлэлцсэн. Эвслийн бүлгийн зүгээс Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Энэ удаа МАХН-ын гишүүд мэдээлэл хийж, Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэв.

Учир нь стратегийн ач холбогдолтой уг том орд ард түмний мэдэлд байх ёстой. Цаашлаад төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлэх хэрэгтэй гэдгийг хэллээ. Тавантолгойн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Ажлын хэсэг төсөл хууль зөрчиж байна уу гэдгийг шалгах үүрэгтэй юм. МАХН-ын зүгээс ч Тавантолгойн ордыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай байдлыг баримтлах ёстой гэж үзээд байгаагаа хэлж байна.    

УИХ-ын дарга болон зарим гишүүний зүгээс УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь шаардлага хангаагүй бичиг баримт гэж шүүмжилж байгаа. Үүнийг ч МАХН-ынхан хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21340
0 эможи
keyboard_arrow_up