Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Р.Бурмаа: Хяналтын хорооны шийдвэр албан ёсоор ирээгүй байна

2014 оны 4 сарын 28

Өнгөрөгч баасан гаригт АН-ын хяналтын хороо хуралдан УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэр гаргасан талаар мэдээлэл гарсан. Учир нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед уг хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар дэмжиж санал  өгсөн билээ. Тэгвэл Ардчилсан намын дүрэмд Засаг дарга болон Засгийн газрынхаа эсрэг санал өгвөл намаас хасах заалттай.

Энэхүү заалтынхаа хүрээнд дээрх дөрвөн гишүүнд хариуцлага тооцох ёстой ч Р.Бурмаа гишүүн 2012 оны сонгуулиар намын жагсаалтын долдугаарт бичигдэн төрийн түшээ болсон тул намаасаа хөөгдөх болоод байгаа аж.

Ямартай ч Хяналтын хорооны шийдвэрийг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар баталгаажуулах бөгөөд ҮЗХ-г даруйхан хуралдуулах шаардлагатай болоод байна. Хэрэв Р.Бурмаа гишүүнийг намаасаа явуулж, УИХ-ын гишүүнээс чөлөөлбөл Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ түүний оронд УИХ-ын гишүүн болох боломжтой билээ. Үүнтэй холбоотойгоор эх сурвалжаас харахад Р.Бурмаа гишүүн "Өнгөрсөн баасан гаригт "Хяналтын хороо хуралдаж байна. Та ирж оролцоно уу" гэж над руу ярьсан. Яг тэр үед би хотоос гадуур явж байсан болохоор "Урьдчилж мэдэгдэхгүй дээ" гээд Хяналтын хорооны хуралд очиж чадаагүй. Тэгсэн намайг намаас хөөх тухай шийдвэр гарсан гэж дууллаа. Одоогоор Хяналтын хорооны шийдвэр албан ёсоор миний гар дээр ирээгүй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2152
0 эможи
keyboard_arrow_up