Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАХН Тавантолгойн ажлын хэсгийг 2012 оны мөрийн хөтөлбөрөөс ухарсан гэв

2015 оны 5 сарын 06

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Тавантолгойн асуудлаар “Шударга ёс” бүлэгт чиглэл өгсөн байна. Тэд чиглэлдээ дурьдахдаа “МҮАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг Тавантолгойн асуудлаар хийсэн гэрээ хэлцлийн төсөлд 2012 оны мөрийн хөтөлбөрөөс ухарсан, Монголын талын сонирхолд нийцээгүй эргэлзээтэй заалтуудыг тусгасан байгаагаас нийгэмд үл ойлголцол үүссэн үед “Шударга ёс” бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа Н.Батцэрэг нь дээрх асуудлаар бүлгийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх боломжгүй байдалд хүргэсэн байна. Эвслийн мөрийн хөтөлбөр, МАХН-ын байр суурийг харгалзан, Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмэнд эзэмшүүлэх, оператор болон хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлцэл хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, харилцан ашигтай, Монголын ард түмэнд өгөөжтэй байх зарчмыг баримтлан ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21520
0 эможи
keyboard_arrow_up