Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Батцэрэг: А.Гансүх сайд өөрийн эрх үүргийн ажлаа өөрөө хийж, биелүүлэх ёстой

2014 оны 4 сарын 30

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэжээ. Эвслийн бүлэг Эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа ч зарим зүйл заалтыг авч хэлэлцэх хэрэгтэй байгааг хэлэв.

 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан эдийн засагчид болон салбарын хүмүүсийг оролцуулсан өргөн цар хүрээтэй хурлыг маргааш зохион байгуулахаар болсон байна. Тус ажлыг хэсгийн ахлагчаар бүлгийн гишүүн Ц.Оюунбаатар ажиллахаар болжээ. Мөн засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа энэ үед бас нэг сайдын хариуцлага алдсан асуудал хурлаар хөндөгдсөн байна. Тодруулбал бүлгийн хуралдаанаар Зам тээврийн сайд А.Гансүхээс салбарын асуудалтай холбоотой мэдээлэл сонсох гэсэн боловч сайд ирээгүй байна.

Мөн бүлгийн хурлаар тус бүлгийн гишүүн Д.Батцогтын бүлгээсээ гарах албан бичгийн талаар ярилцсан байна. УИХ-ын гишүүн Д.Батцогт албан бичигтээ УИХ-ын тухай хуулийн 26.11-ийг үндэслэн бүлгээс гарах хүсэлтээ хүргүүлж байгаа учраас зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Гэвч энэ заалт нь УИХ-ын гишүүн нэг бүлгээс гарч нөгөө бүлгэд шилжин орж байгаа харилцааг зохицуулдаг түүнээс биш бүлгээс гараад, сул гишүүн болж байгааг зохицуулахгүй учраас бүлгийн дарга шийдвэрлэх боломжгүй гэж үзэн энэ талаараа бүлэг дээрээ ярилцах үед  Батцогт гишүүн бүлгээсээ гараад МҮАН-ын сул гишүүнээр ажиллана гэдгээ хэлсэн байна. Тиймээс энэ долоо хоногт намын даргатайгаа уулзаж энэ талаар санал солилцохоор болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2184
0 эможи
keyboard_arrow_up