Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбат: АН энэ 7 хоногт нэгдмэл байр суурьтай санал хураалтанд оролцоно

2014 оны 4 сарын 30

УИХ дахь бүтцийн байгууллагуудын хуралдааны хуваарь ёсоор өчигдөр нам эвслийн бүлгүүд хуралдсан. Ардчилсан намын бүлэг өчигдөр бүтэн өдөр хуралдсан хуралдааныхаа талаарх мэдээллийг өнөөдөр өглөө.

 

Бүлгийн хурлаар УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэгдэх гол гол асуудал болон  улс орны эдийн засгийн нөхцөл байдал мөн намын дотоод асуудлуудыг хэлэлцсэн байна.

Улс орны эдийн засгийн хүндрэлтэй үед  Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ төслийг хэлэлцэх явцад багагүй шүүмжлэл гарсан тул улс төрийн намуудын бүх төлөөлөл оролцсон ажлын хэсгийн дүгнэлтийг ярилцсан байна. Эдийн засгийг эрчимжүүлэх нь улс орны өмнө тулгамдаж буй асуудал. Тиймээс төр нь тогтвортой байж, эдийн засгийн хүндрэлээс хурдан гарахын тулд дөрвөн үндсэн бүлгээс бүрдсэн тогтоолын төслийг батлахаар болжээ. Энэ тогтоолын төсөл хаврын чуулганаар хэрэгжиж дуусах ёстой учраас ирэх зургадугаар сарын 1-ний дотор  тогтоол хэрэгжих бүх хууль, хуулийн өөрчлөлтүүдийг УИХ батлах ёстой гэдгийг ярилцсан байна. Эдийн засаг хямарч байгаад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг зөв харж, үүссэн нөхцөл байдлаас хурдан гарах ёстой гэж үзсэн байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Давхар дээл тайлах” хуулийн төслийн хэрэгжилтийн талаар нэгдсэн байр суурьтай болжээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн хэрэгжилтийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгдсэн байна.  Тиймээс энэ долоо хоногт хуралдах байнгын хороо болон чуулганы хуралдаанд АН нэгдсэн байр суурьтай санал хураалтад оролцоно гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлын тухайд АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, огцруулах шаардлагагүй, хамгаалж үлдэх нь зүйтэй гэж үзсэн байна.  АН-ын шинэчлэлийн бодлого, тэр дундаа хууль, эрх зүйн шинэчлэл  цааш үргэлжлэх ёстой гэдэгт бүлгийн гишүүд нэгджээ. Мөн АН нэгдсэн байр сууринд очих ёстой гэж АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс тогтоол өгсөн байна. “Энэ тогтоолыг хэлэлцээд АН-аас Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй байх, АН-аас эхлүүлсэн шинэчлийн ажлыг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй  гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2210
0 эможи
keyboard_arrow_up