Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өршөөлийн хууль батлагдаж, Н.Энхбаяр ирлээ

2015 оны 8 сарын 13

МАХН-ын намын дарга Н.Энхбаяр өчигдөр шөнө 23.30 цагт Монголд ирэв. Түүнийг намын нөхөд нь угтан авч буйг доорх зургаас харж болно.

Тэрбээр Монголд газардсан даруйдаа хэвлэлд ярилцлага өгч "Манай нам ирэх сонгуульд 11 суудал авна" гэж итгэлтэйгээр мэдэгдэв. Өнөөдөр тэрбээр намынхантайгаа хуралдах бөгөөд зургаан сайдыг томилох ажилд ач холбогдол өгнө гэв.

УИХ-ын өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Тус хуулийг баталсаны маргааш нь л Н.Энхбаяр гүйгээд ирж байгаа нь түүний хэргийг уг хуулиар хэлтрүүлсэнтэй холбоотой юм. Ингэснээр түүний улс төрийн карьер эрх зүйн хувьд саадгүй болж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр Шадар сайд болох гэнэ. Уг тохироог эцсийн байдлаар хийсэн гэж улс төрийн хүрээнд ярьж байна.

Ч.Сайханбилэгийг унагах З.Энхболдын тоглолтод гар бие оролцсон Н.Энхбаяр өөрөө улс төрд орж ирэхийн тулд МАН-ын зургаан сайдыг хөөлгөсөн. Мэдээж АН-ын зарим нөхдийн эрх ашиг үүний ард бас бий.

МАН-ын сайд нарыг хөөж Засгийн газарт орон тоо гаргасныхаа дараа Өршөөлийн хуулийг гэрлийн хурлаар баталсан нь Н.Энхбаярыг улс төрд дахин ирүүлэх замыг зассан зүйл болсон гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болсоор байна. Түүний буянаар төрийн мөнгийг хувьдаа завшиж, авлигал авсан хэдэн нөхдүүд ялаас мултрах шив.

Энэ бүгдийг эрс эсэргүүцэж буй нэг хүний бий. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр өчигдөр Өршөөлийн хуулийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хувьд уг хуулийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хориг ч тавьж магадгүй байгаа юм.

Хэрвээ хориг тавиад нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл уг хууль унана. Гэхдээ олонхоороо хүч түрээд баталчихсан гишүүд одоо түүний хоригийг дэмжихгүй л болов уу. Үүнийг нь ч Н.Энхбаяр мэдээд ирсэн биз. Ингэснээр Ц.Элбэгдоржийн бодлого, үйл ажиллагаа АН дотор хол явахаа больсон гэдгийг бас харуулж байх шиг.

Одоо Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийг унагах ажлыг зохион байгуулна. Тэгээд З.Энхболдтой хамтарч ирэх сонгуульд оролцож "том" үр дүн гаргана гэж бодож яваа. Улс төр ч сонирхолтой өрнөх нь дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24289
0 эможи
keyboard_arrow_up