Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын даргад шаардлага хүргүүлэв

2015 оны 9 сарын 02

Ардчилсан Намын дарга З.Энхболд танаа

Шаардлага хүргүүлэх нь

Намын дарга З.Энхболд нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга гэх Н.Мөнхдашийг дэд сайдаар томилуулах саналыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлд оруулж дэмжүүлснийг намын гишүүд бид эрс эсэргүүцэж байна. Учир нь Н.Мөнхдаш нь 2008 оны УИХ-ын сонгуульд намаас нэр дэвших үедээ Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч О.Баярсайханыг зодож, төрсөн ах Б.Мягмардашийн хамтаар эрүүгийн хариуцлага хүлээн, их хурлын суудлыг алдаж байсан.

Н.Мөнхдаш болон түүний төрсөн ах Б.Мягмардаш нар нь 2004 оноос хойш Дархан-Уул аймгийн АН-ын даргыг бие биедээ шилжүүлж нам удирдахдаа орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуульд удаа дараа ялагдал хүлээж, намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг алдсан, намын удирдлага байх нэр хүнд, чадваргүй хүмүүс юм.

Н.Мөнхдаш нар нь 2013 онд болсон аймгийн намын хорооны дотоод сонгуулийг будилуулсан нь Хяналтын Ерөнхий Хорооны хурлаар тогтоогдсоор байтал Намын дарга З.Энхболд, ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар нь намын дүрэм зөрчин уг асуудлыг авч хэлэлцэлгүй Н.Мөнхдашийг намын дарга гэх тодорхойлолт гарган өгч, аймгийн намын хороог бүхэлд нь үгүйсгэн, намынхаа гишүүд дэмжигчдийг доромжилж байсан билээ. Улмаар З.Энхболд даргын дүрмийн бус, үндэслэлгүй тодорхойлолтоор Н.Мөнхдаш нь ҮЗХ-ны гишүүдийг нөхөн томилох сонгуулийг явуулж, Шонхор фракцийнхаа С.Эрдэнэ сайдын 2 туслах бүсгүй болон З.Энхболд даргын зөвлөх нарыг ҮЗХ-ны гишүүнээр сонгосон нь маргаантай байгаа. Шонхор фракцийн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэхийн төлөө намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй Н.Мөнхдашийг шагнан урамшуулж дэд сайдад томилох санал оруулж байгаа АН-ын нэр хүндийг гутааж, намын гишүүд дэмжигчдийн итгэлийг алдагдуулж байна. Намыг хагалан бутаргаж, намаа удаа дараа ялагдалд хүргэсэн энэ мэт гишүүдэд намын хариуцлага хүлээлгэхийн оронд урамшуулан, төрийн өндөр албан тушаалд томилж буй явдал нь Дархан-уул аймгийн АН-ыг улам хагалан бутаргаж, гишүүд дэмжигчдээ алдах, улмаар бусад аймгийн намуудад буруу үлгэр жишээ боллоо гэж бид дүгнэж байна. Иймд Н.Мөнхдашийг дэд сайдад нэр дэвшүүлэх саналыг татан авахыг шаардаж байна. Шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд бид тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгох болохыг үүгээр мэдэгдэж байна.

 

 Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24810
0 эможи
keyboard_arrow_up