Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нараас “дуртайгаа” Шадар сайд болго гэжээ

2015 оны 9 сарын 04

УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн наймдугаар сарын 6-ны хуралдаанаар МАН-аас томилогдон ажиллаж байсан зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.  Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т “...Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно...” гэж заасан. Хуулийн энэхүү заалтын хугацаа ирэх ням гарагт дуусгавар болох тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр сайдад нэр дэвших зургаан хүний нэрийг УИХ-д өргөн барих ёстой. УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн Ерөнхий сайдад албан тоот хүргүүлэхдээ энэ сарын 6-ны дотор УИХ сайд нарыг нөхөн томилох ёстойг сануулсан. Хэрэв өнөөдөр өргөн барихгүй бол Засгийн газрын хуулийг зөрчих юм.


Тэгвэл өчигдөр МАХН хуралдаж гурван сайдынхаа нэрсийг өргөн барих асуудлаараа хэлэлцэх байсан ч хуралд сайдад нэр дэвшсэн хоёр хүнээс бусад нь ирээгүй аж. Тиймээс ирц хүрээгүй МАХН-ын бүлэг өнөөдөр дахин хуралдаж байгаа сурагтай.


 Тэд өнөөдөр сайдад нэр дэвшсэн гишүүдийнхээ нэрсийг баталгаажуулж Ерөнхий сайдад албан ёсоор  хүргүүлэхээр болжээ.


Өнгөрсөн удаад МАХН-аас З.Баянсэлэнгэ, Х.Батцэрэг, Ц.Оюунбаатар нарын нэр хүчтэй яригдаж байсан. Харин өнөөдөр эдгээр хүмүүсийн асуудлаар дахин хуралдаж баталгаажуулснаар нэрсийг нь хүргүүлэх юм.


Хамгийн сонирхолтой нь МАХН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нарын аль нэгийг нь өөрөө сонгон Шадад сайдад томил гэж хэлсэн талаарх шум явж байна.  Тэгэхээр шадар сайд болоогүй нэг нь Барилга хот байгуулалтын сайд дээр тунаж байгаа юм.


Харин Х.Батцэрэгийн хувьд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад сонгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24897
0 эможи
keyboard_arrow_up