Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхбаяр, Н.Удвал нарыг байцаажээ

2015 оны 11 сарын 17

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулсан. Түүнийг албан өрөөндөө их хэмжээний мөнгө хадгалж байсан. Уг мөнгө нь хээл хахуулаар олж авсан мөнгө байж болзошгүй хэмээн сэжигтнээр татсан юм.

Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас байцаалт авах шаардлага гарчээ. Үүний дагуу АТГ-аас тэднийг дуудаж, байцаалт авсан гэж эх сурвалж мэдээлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэхийг тодруулсан бол Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26438
0 эможи
keyboard_arrow_up