Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлжээ

2015 оны 11 сарын 30

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Түүний ажлыг Шадар сайд Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэж байсан юм. Он гарахаас өмнө ЭМС-ын сайдыг томилох учиртай. Тиймээс МАХН-аас Лхамсүрэнгийн Жамбалжавыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлжээ. Тэрээр 1949 оны 12 дугаар 05-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 1972 онд Анагаах ухааны дээд сургууль, 1986 онд хуучин Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академийн докторантурыг төгсөж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1993-1995 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны Англи хэлний институт, АНУ-ын хуурай замын цэргийн хүн эмнэлгийн академийн тусгай курсыг төгссөн.

1993 онд Индонез, 1994 АНУ-ын Хавай, 1996 онд Сөүл, Бээжин, 1998 онд Япон, 1999 онд Австрали, 2001 онд БНСУ, 2000 онд Шинэ Зеланд, 2007 онд Бельги, 2008-2009 онд Сингапур, Малайз, 2009 онд Унгар, 2010 онд Чех, Шри-Ланг 2011-2013 онд БНСУ, Япон, 2014 БНХАУ Шанхай, 2015 онд БНСУ-д Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон мэргэжлийн сэдэвчилсэн курс семинаруудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлийн мэс засалч эрүүл мэндийн зохион байгуулагч юм байна.

-1972-1973 он Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт - мэс заслын эмч

-1973 он Гандангийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэс заслын эмч

-1973-1974 Сэлэнгэ аймаг Баруун хараагийн сум дундын эмнэлэгт - мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмч

-1974-1996 он Цэргийн клиникийн төв госпиталд мэс заслын эмч,тасгийн дарга, зөвлөх эмч, клиникийн захирал

-1996-2000 он Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яаманд , Анагаах ухаан эмнэлгийн хөгжлийн газар, Мэдээлэл хяналт шинжилгээ мониторингийн газар, Төрийн захиргаа удирдлагын газруудын дарга

-2000-2007 он Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний төслийн удирдагч

-2007-2009 он Эрүүл мэндийн яам - эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга

-2009-2011 он Улсын клиникийн төв эмнэлгийн дарга

-2011-2012 он Анагаах ухааны хүрээлэнгийн төслийн удирдагч

- 2012 он Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх

-2013-2014 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал

- 2013-2014 он Эрүүл мэндийн яамны сайдын бодлогын зөвлөх

-2014 оноос Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирал

-Анагаах ухааны хүрээлэнгийн клиникийн профессор

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор

-Батлан хамгаалах их сургуулийн профессор

-1996 оноос шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн

-Анагаах ухааны доктор

-Монгол улсын хүний гавъяат эмч

-Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Батлан хамгаалах сургуулиудын эрдмийн зөвлөлийн гишүүн

-АНУ-ын цэргийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн

-Монголын мэс засалчдын нийгэмлэг, чих хамар хоолойн нийгэмлэгийн гишүүн

-Монгол улсад анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэгчдийн нэг

-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн байдлын тухай акт, бодлогын баримт бичиг боловсруулахад идвэхтэй оролцож байсан.

-Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа

-МАХН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан ба МАХН-ын бага чуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн

-Эрүүл мэндийн яаманд ажилласан хугацаандаа Монгол Улсад тохиолдсон холерын өвчлөл, Хонгорын мөнгөн усны хордлого, Багануурын “Азийн чоно” архины хордлого, H1И1 халдваруудын үеийн эмнэлгийн тусламжийг гардан зохион байгуулж байсан ба эрүүл мэндийн салбарын Эрүүл мэндийн тухай, Эмийн тухай, Ариун цэврийн тухай, Донорын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын ажлын хэсэгт ажиллаж салбарын эрх зүйн актуудыг боловсруулахад идэвхитэй оролцож байжээ. Мөн тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Түүний ажлыг Шадар сайд Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэж байсан юм. Он гарахаас өмнө ЭМС-ын сайдыг томилох учиртай. Тиймээс МАХН-аас Лхамсүрэнгийн Жамбалжавыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлжээ. Тэрээр 1949 оны 12 дугаар 05-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 1972 онд Анагаах ухааны дээд сургууль, 1986 онд хуучин Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академийн докторантурыг төгсөж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1993-1995 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны Англи хэлний институт, АНУ-ын хуурай замын цэргийн хүн эмнэлгийн академийн тусгай курсыг төгссөн.

1993 онд Индонез, 1994 АНУ-ын Хавай, 1996 онд Сөүл, Бээжин, 1998 онд Япон, 1999 онд Австрали, 2001 онд БНСУ, 2000 онд Шинэ Зеланд, 2007 онд Бельги, 2008-2009 онд Сингапур, Малайз, 2009 онд Унгар, 2010 онд Чех, Шри-Ланг 2011-2013 онд БНСУ, Япон, 2014 БНХАУ Шанхай, 2015 онд БНСУ-д Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон мэргэжлийн сэдэвчилсэн курс семинаруудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлийн мэс засалч эрүүл мэндийн зохион байгуулагч юм байна.

-1972-1973 он Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт - мэс заслын эмч

-1973 он Гандангийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэс заслын эмч

-1973-1974 Сэлэнгэ аймаг Баруун хараагийн сум дундын эмнэлэгт - мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмч

-1974-1996 он Цэргийн клиникийн төв госпиталд мэс заслын эмч,тасгийн дарга, зөвлөх эмч, клиникийн захирал

-1996-2000 он Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яаманд , Анагаах ухаан эмнэлгийн хөгжлийн газар, Мэдээлэл хяналт шинжилгээ мониторингийн газар, Төрийн захиргаа удирдлагын газруудын дарга

-2000-2007 он Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний төслийн удирдагч

-2007-2009 он Эрүүл мэндийн яам - эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга

-2009-2011 он Улсын клиникийн төв эмнэлгийн дарга

-2011-2012 он Анагаах ухааны хүрээлэнгийн төслийн удирдагч

- 2012 он Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх

-2013-2014 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал

- 2013-2014 он Эрүүл мэндийн яамны сайдын бодлогын зөвлөх

-2014 оноос Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирал

-Анагаах ухааны хүрээлэнгийн клиникийн профессор

-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор

-Батлан хамгаалах их сургуулийн профессор

-1996 оноос шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн

-Анагаах ухааны доктор

-Монгол улсын хүний гавъяат эмч

-Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Батлан хамгаалах сургуулиудын эрдмийн зөвлөлийн гишүүн

-АНУ-ын цэргийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн

-Монголын мэс засалчдын нийгэмлэг, чих хамар хоолойн нийгэмлэгийн гишүүн

-Монгол улсад анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэгчдийн нэг

-Эрүүл мэндийн салбарын эрх зүйн байдлын тухай акт, бодлогын баримт бичиг боловсруулахад идвэхтэй оролцож байсан.

-Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа

-МАХН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан ба МАХН-ын бага чуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн-Эрүүл мэндийн яаманд ажилласан хугацаандаа Монгол Улсад тохиолдсон холерын өвчлөл, Хонгорын мөнгөн усны хордлого, Багануурын “Азийн чоно” архины хордлого, H1И1 халдваруудын үеийн эмнэлгийн тусламжийг гардан зохион байгуулж байсан ба эрүүл мэндийн салбарын Эрүүл мэндийн тухай, Эмийн тухай, Ариун цэврийн тухай, Донорын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын ажлын хэсэгт ажиллаж салбарын эрх зүйн актуудыг боловсруулахад идэвхитэй оролцож байжээ. Мөн тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26688
0 эможи
keyboard_arrow_up