Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

"Намаас урвадаг нөхдийг эргүүлэн татах ёстой"

2015 оны 12 сарын 08

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

 

МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай хэлэлцсэн байна. Хурлын эхэнд тус бүлгийн дарга С.Бямбацогт ”Хуулинд өөрчлөлт оруулахад бидэнд 20 орчим хоногийн хугацаа л үлдэж байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуулинд зайлшгүй гэх өөрчлөлтийг хийж чадвал ард түмний итгэлийг хүлээсэн хямралаас гаргах ард түмний амьдрал доройтож байгааг засах парламентийг бүрдүүлж чадах болно. Иймээс МАН-ын зүгээс сонгуулийн хуулинд онцгой ач холбогдол өгч байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдээд арав гаруй хоног өнгөрч байна. Харамсалтай нь цааш ахиц гарах эсэх нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Мөн тус бүлгийн гишүүдийн саналаар дараах гол асуудлуудыг Сонгуулийн тухай хуулинд тусгаж өгөх асуудалд санал нэгдсэн талаар мэдээлсэн юм. 

-Сонгуулийн саналыг хар машинаас гадна гараар тооллогыг давхар хийж баталгаажуулах ёстой. Хар машины баталгаат байдлыг хөндлөнгийн байгууллагаар урьдчилсан байдлаар баталгаажуулах асуудлыг Сонгуулийн хуулинд тусгах ёстой. Өнөөдөр ард түмэн хар машинд итгэхгүй байна. Ард түмний итгэлийг алдсан хар машиныг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд гараар давхар тоолох хэрэгтэй. Харамсалтай нь эрх барьж байгаа АН-ынхан зөвхөн хар машинаар сонгууль явуулна гээд байгаа. Хяналтын тооллого хийхгүй гээд байгаа нь дахин ард түмний бус хар машины сонголтоор бүрдсэн парламент дахин бүрдээд ард иргэдийн амьдралыг доройтуулах вий гэдгээс болгоомжлох ёстой. Төрийн эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуулинд байгаа. Төрийн эрхийг ард түмний мэдэлд байлгахын тулд хар машины саналыг заавал гараар давхар тоолох ёстой.

-Намыг бус хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн. УИХ-ын гишүүнийг иргэд нь тэмтэрч мэдэрч байж сонгодог болох хэрэгтэй. Намын нэрээр хэн ч  мэдэгдэхгүй нөхөр сонгогдож ард нийтийн эрх ашгийг уландаа гишгэдэг асуудал байгаа.

-УИХ гишүүнээр сонгогдсон хүн нам эвслээс гарвал УИХ-ын гишүүний суудлаас эргүүлэн татдаг болох ёстой. Намын нэрээр гишүүн болсон атлаа аль нэг нам эвсэлд урвадаг, шардаваг байж болохгүй гэж үзсэн.

-Сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн асуудал үүсгэсэн хүмүүст оноох хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж үзсэн. 2012 оны сонгуулийн маргаан одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тухайлбал, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудын сонгуулийн маргаан одоог хүртэл үргэлжилж байна.

-СЕХ-г татан буулгаж оронд нь комисс байгуулна гэж байгааг эсэргүүцэж байна. Хэн нэгэн даргын үзэмжээр асуудлыг шийддэг болох эрсдэлтэй.

-Саналын хуудсанд нам эвслээс дэвшиж байгаа гишүүдийг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичиж байх шаардлагатай гэж үзсэн гэж мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26858
0 эможи
keyboard_arrow_up