Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

М.Энхболд: Намын нэгдлийг бид шийдэхгүй

2015 оны 12 сарын 14

МАН Бага хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бага хурлаар Удирдах зөвлөлийн өргөтгөж, мөн ирэх оны УИХ, орон нутгийн сонгуульд хэрхэн бэлтгэл хангаж ажиллах талаар ярилцсан байна. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцсан болохоо МАН-ын дарга онцоллоо.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Угшил нэгтэй намууд нэгдэх талаар ярилцсан уу?

-Угшил нэгтэй МАХН-ын тухайд бол арваннэгдүгээр сарын 4-нд ахмад гишүүд “Гарал үүсэл нэгтэй нам 2016 оны сонгуульд хамтарч орох ёстой, намын удирдлагууд энэ талаар ажиллах шаардплагатай байна” гэсэн өргөх бичгийг өгсөн. Манай намын хувьд 11 дүгээр сарын 25-нд 9 залуу намын удирдлагад “МАХН-тай нийлэх, эвсэх асуудалд тооцоотой судалгаатай, үндэслэл сайтай хандах ёстой. Юу, юугүй нийлэх асуудал байж болохгүй гэсэн. Удирдах зөвлөлөөр аль алиныг нь ярилцсан. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед ярилцаж, санал солилцож байгаа. Сонгууль дөхөж байгаа учраас намын анхан дунд шатны гишүүдэд МАХН-ын гишүүдтэйгээ ярьж, ойлголцож байгаарай гэдэг үүрэг даалгавар өгсөн.

-Бага хурлын гишүүд хоёр нам нэгдэх талаар ямар байр суурьтай байсан бол. Удирдах зөвлөлөөр мөн асуудлыг ярьсан гэж та хэллээ. Нэгдэхийг дэмжиж байгаа юу. Та Бага хурлын гишүүддээ “МАХН-ынхантай ойлголцож ажиллаарай” гэдэг үүрэг даалгавар өгч. Энэ нь сонгуульд хамтарч орох бэлтгэлээ хангаж байна гэсэн үг үү. Эсвэл үгүй юм уу. МАХН-ын дарга нэг ч танай намтай хамтарч сонгуульд оролцох юм шиг итгэл төрүүлээд, цаагуураа бас эрх баригч хүчинтэй албан тушаал яриад хоёр талд ажиллаад явах шиг. Нийлнэ гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж чадаж байгаа юм уу?

-Өнөөдөр хоёр нам нийлэх асуудлаар эцсийн хариу өгөх боломжгүй. Хоёр намын нийлэх асуудлыг М.Энхболд, Н.Энхбаяр хоёр яриад шийддэг асуудал биш. Энэ бол улс төрийн хоёр байгууллага цаашид үйл ажиллагаагаа нийлүүлэх нэгтгэх асуудал.  Яриа хөөрөө анхны яригдаж байгаа зүйл бий. Та бүхэн Н.Энхбаяр даргаас тулгаад асуувал эцсийн хариуг хэлэх боломжгүй л байгаа байх. Тийм учраас одоо нийлэх юм байна, нийлэхгүй юм байна гэж бодох хэрэггүй. Өнөөгийн нөхцөл байдлыг харж байгаа. Засгийн газартай ажил төрлийн асуудал ярьж байгаа нь МАХН-ын л асуудал байх.

-МАН шат, шатны сонгуульд нэр дэвших хүмүүсээ яаж сонгохоор шийдвэр гарсан бэ. Улстөрийн намууд өмнөх сонгуулиудад хандив өгснөөр нь шийдэж ирсэн. Үүнээс татгалзаж чадсан уу. Санхүүгийн асуудлаа шилэн болгож чадах уу?. Угшил нэгтэй намууд нэгдэж сонгуульд оролцох талаар ярьсан уу?

-Өмнө нь хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр гарах магадлалтай хүн хэн байх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Хэлэлцүүлгийн журам дээрээ намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал бодол ямар байна вэ гэдгийг үндэс суурь болгож авч үзнэ. Тэнд гарсан нэрс, иргэдэд танигдсан байдал, иргэд хүлээн зөвшөөрсөн байдал, зэргийг харгалзаж үзээд аймаг, нийслэлийн намын хороод дээр түүнийг нэгтгэж УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын хороод дээр ярьж эцсийн шийдлийг гаргана.

Эцсийн шийдвэрийг гаргахдаа анхан шатанд хийгдсэн хэлэлцүүлэг, олон түмний санал бодол ямар байна вэ. Хоёрдугаарт, тухайн нэр дэвших хүн улс төрчийн хувьд тухайн тухайн сонгогдохоор өрсөлдөж байгаа хууль тогтоох юм уу орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж чадах хүн байна уу, энэ бүх талыг харгалзаж үзнэ. Судалгаа хийж байна, ямар байдлаар рейтинг нь өсч байна вэ, буурч байна вэ гэдгийг эцсийн байдлаар шийднэ. Ийм журам гарсан. Намын санхүүгийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа хэмжээгээр улсын төсвөөс тодорхой дэмжлэг авч байдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар, хандив сонгуульд өгөхөд санхүүгээ бий болгож, сонгуулийн сурталчилгаа, дэвшүүлж тавьж байгаа бодлогоо олон нийтэд хүргэж ажиллана.

МАН-ын санхүү тодорхой байдаг. Гүйцэтгэх дээд байгууллагаараа жил болгоны төсөв, сонгуулийн жилийн төсвийг бүх талаас нь тооцож баталдаг. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль, санхүүгийн холбогдолтой хуулийн хүрээнд гарах ёстой бүх мэдээллийг гаргаж байдаг.

-УИХ-д өргөн баригдсан сонгуулийн хуулиуд дээр намууд 48х28 тогтолцоог дэмжиж байх шиг байна. Энэ долоо хоногт МАН чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцох уу. Ардын нам төрийн ажлыг гацаадаг гэдэг асуудал яригдах боллоо?

-МАН дангаараа завсарлага аваад гацаасан зүйл байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүхий л намын бүлэг завсарлага авсан. МАН-ын хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа.  

УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, хаагаад байж болохгүй. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН-ын саналыг хэлэлцэхгүй гэсэн.  Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. Бид улс  төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. Ардчилсан намаас  бусад намын төлөөллын гишүүд оролцсон төслөө өргөн барихад 3 жил ажилласан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг мөн төслөө өргөн барьсан. Бид асуудлыг өмнө нь түүчээлж  явахгүй бол  эрх баригчид хөдлөхгүй байна.  Монголын 22 улс төрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тооллохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид  сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох ёстой. 

-Бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр оновчтой байсан гэж бодож байна вэ? Намууд сонгуулиар бэлэн мөнгө амлаж, тараасан нь буруу гэж эрх баригч хүчин шүүмжилж байгаа.

-Тооцоо судалгаагүй, зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулж, буруутгадаг юм байна гэдэг үгийг хэлсэн. Үүнтэй холбоотой Ардчилсан намын дарга өмнө нь иргэн бүртээ 21 мянган төгрөг тооцоо судалгаагүй өгч, зарагдаж байсныг хэлсэн байдаг. Тухай, тухайн үедээ УИХ, Засгийн газар хүүхдэд, иргэдэд мөнгө өгөх асуудлыг шийдэж байсан. Тэр үедээ 3 сая хүний ажил, амьдрал, амжиргаатай холбоотой асуудалд тус нэмэр болохоор шийдэж байсан. Төр, улс гэж байдаг бол иргэдийн амьжиргаа ямар төвшинд байгааг судалж, мэдэж,  тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх асуудал. Хүүхдийн мөнгө ч бай, иргэн бүрт 21 мянган төгрөг олгосон шийдвэрийг ч МАН дангаар эрх барьж байхдаа шийдвэрлэсэн зүйл биш. Тухайн үед өгөгдсөн мөнгө амьдралд нь ямар дэм болж байсныг иргэд хэлдэг. Амьдралд нь, эрхэлж байсан салбарт нь дэмжлэг болж байсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд хэрэг болж байсныг ярьж байна. Өмнө нь олгогдож байсан мөнгөнүүд эдийн засаг, бизнесийн салбарыг дэмжсэн зүйлүүд байсан.   Зээл тавьж иргэдэд мөнгө олгохдоо тооцоо судалгааг бүгдийг хийсэн байлаа. Жишээлбэл, Тавантолгойн зүүн Цанхийн IV дэх үеийн нүүрсийг олборлож борлуулж дуустал 10 жилийн хугацаанд Хятадын Чалко компанид 1 тонн нүүрсийг 70 ам.доллараар зарахаар тусгасан байсан. Энэ бол 350 сая ам.долларыг эргэж төлөн хийгдэж байлаа. Гэтэл өнөөдрийн эрх баригчид  Монгол Улсад ашиггүй гэрээ болсон гэж гэрээлэгч талд асуудал тавьсаар байгаад хүчингүй болгосон. Өнөөдөр нүүрсийг 1 тонныг нь 18-20 ам.доллараар зарж байх жишээтэй.  Чингис, Самурай бондоор эдийн засаг бизнесийг дэмжсэн төслийг 3/1-д хүртэл тооцоо судалгаатай зарцуулаарай гэсэн шийдвэр өгсөн. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зарцуулчихаад одоо жил гаруйнхны дараа зээлээ эргэж  төлөх болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26943
0 эможи
keyboard_arrow_up