Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“МАН жүжиг тавьж байна”

2015 оны 12 сарын 17

МАН-ынхан ирэх 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр санал тооллогыг хар машинаар тоолохоос гадна давхар гараар тоолуулах хүсэлтэй байгаа юм. Энэ заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулаагүй тохиолдолд Байнгын хороо болон УИХ-ын чуулганд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Улс төрд үүсээд байгаа энэхүү нөхцөл байдалд УИХ-ын гишүүн Д.Батцогт ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

-МАН завсарлагаа цаашид үргэлжлүүлэх төлөвтэй байх шиг байна. Ингэхэд нэг асуудлаар дараалж завсарлага авах эрх зүйн боломж байдаг юм уу?

-МАН-ынхан завсарлага авах биш ажил хаяж байна. Сонгуулийн тухай хуульд бидний саналыг оруулахгүй байгаа учраас бид байнгын хороо болоод УИХ-ын чуулганд оролцох боломжгүй гэдгээр шалтаглан ажил хаялаа. МАН-ын энэ үйлдэл нь төрийн ажлыг гацааж байна. Олон чухал хуулиуд хэлэлцэх шаардлагатай байгаа. Тиймээс асуудлаа албан ёсоор мэдэгдээд, нүүр нүүрээ тулж ярилцах ёстой гэж би бодож байна. Бүлгүүдийн зөвшилцлийн ажлын хэсэг гэж байдаг шүү дээ. Асуудал шийдэж, маргаан хагалах газар нь тодорхой байсаар байтал хавтгайруулж, улс төржүүлэх, бүх юм болохгүй байгаа гэсэн уур амьсгалыг төрүүлэх зорилгоор явуургүй ажил хийх байна.

-МАН-ын энэ үйлдлийг та юу гэж харж байна вэ?

-АН техникийн дэвшлээс ухрахгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэрнээс бол хяналтын тооллогыг болиулах, цэвэр хар машинаар тоолох гээд байгаа юм байхгүй. Тиймээс МАН-ынхан ярилцах ёстой. Яг үнэндээ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байх шаардлага МАН, АН аль алинд нь байхгүй. Зүгээр улс төрийн жүжиг явж байна гэж би харж байна. Үнэхээр зориод энэ хуулийг бариад суух юм бол бололцоо байгаа. Цэвэр жүжиг тоглоод байна. “АН-ынхан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийг хүсэхгүй байна, бид өөрчлөх гээд байна” гэсэн уур амьсгалыг нийгэмд төрүүлэх сонирхол яваад байна уу гэж би УИХ-ын гишүүний зүгээс харж байна.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсэг хуралдаж чадахгүй гацаанд орчихсон байна гэсэн үг үү?

-Ерөнхий өнгө нь тийм л байна. Гэхдээ нэг их гацаад болохоо байчихсан зүйл байхгүй. Хар машиныг болиулах санал буруу, бид дэвшилтэд технологиос ухарч болохгүй. Харин хяналтын тооллогыг нэмэгдүүлэх асуудал байж болно. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн хяналтын тооллогыг 340 гаруй тойргоос хийхээр болсон. Харин УИХ-ын сонгуулийн хяналтын тоог үүнээс их болгож болно. Нэг суманд таван хэсгийн хороо байлаа гэж бодоход сугалаад тохиолдлоор нэгийг нь шалгаж болно шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26990
0 эможи
keyboard_arrow_up