Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Намуудын төлөвшил хаана байна?

2015 оны 12 сарын 18

Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад л байгаа. Хуулийн төсөл ч бий. Хуульд өөрчлөлт оруулж, сайжруулахаас нааш намууд төлөвшиж чадахгүй болтлоо дархлаагүй болжээ. Улс төрийн нам байгуулж ч “тоглодог” болж. Өөрт нь ашиггүй бол намаа татан буулгачихна. Ганц хүний нам байгуулчихаад л, өөрөө өөртөө дарга болоод явдаг ч хүн бас бий. Энэ бүгдийг харахаар Монголд намуудын төлөвшил гэж алга. Шударгаар өрсөлдөж, жинхэнэ эрх баригчид болохын төлөө, эрх орноо хөгжүүлэхийн төлөө дуугардаг нь ховордож.

 

Ардын намынхан хамгийн төлөвшилтэй нь, олон жил төр барьж байгаа гэдгээрээ бахархдаг. Гэтэл өнөөдөр үүнийгээ ч бусад намуудад харуулж чадахгүйд хүрсэн байна. Жалга довны үзлийн хэрүүл маргаан хийж, улстөржих нь энүүхэнд. Тэдний араас Ардчилсан намынхан залгаж яваа. Тэд төр барилцаад 25 жилийн нүүрийг үзсэн. Залуу улс төрийн хүчин гэхэд чамгүй үзүүлж яваа, энэ цаг үед төр барьж яваа гээд гишүүд нь ярьдаг. Гэтэл төлөвшил гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Энэ хоёр том гэгдэх улс төрийн хүчнүүд нь төлөвшил гээчийг мартаад удсан байхад жижиг намуудын талаар яриад ч хэрэггүй биз.

Парламент намуудыг илүү төлөвшилтэй болгох гэж Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж буй. Ерөнхийлөгчийн зүгээс ч мөн адил. Энэ асуудлаар ч намуудын төлөөлөлтэй уулзаж, өөрийн баримталж буй зарчмаа намуудын удирдлагуудынхтай нийцүүлж байсан. Тэрбээр улс төрийн намыг байгуулахад илүү чөлөөтэй болгох ёстой гэдгийг ярьсан. Ингэхдээ 31 хүн л нам байгуулчихаж болох асуудлыг оруулах гэж байгааг нь намуудын төлөөлөл дэмжээгүй. Одоогийн мөрдөж байгаа шиг 801 хүнээр намаа байгуулаад явах ёстой гэдгийг тавьсныг нь Ерөнхийлөгч хүлээж авч байгаагаа мэдэгдсэн юм. Мөн намыг бүртгэдэг, татан буулгадаг ажлыг хянах эрх шүүх шийдээд явдаг энэ хувилбар хамгийн зөв гэдгийг намуудын дарга нараас авахуулаад Ерөнхийлөгч дэмжсэн. Энэ мэт олон өөрчлөлт дээр Ерөнхийлөгч санал нэг байгаагаа намын удирдлагуудад хэлсэн. Иймд хуулийн төслөө өргөн барихад бэлэн болсноо ч дуулгасан.

Намууд хуульд өөрчлөлт оруулж байж л төлөвших эрх нь нээгдэх үү. Тийм биш юм. Тэд алдаанаасаа суралцаж, бусдын алдааг олж харж өөрсдөдөө дүгнэлт хийж, төлөвшилийг бий болгох ёстой. Ийм байтал төлөвших гэхээс илүү эрх мэдэлд хүрэх шат дамжлага болгож, нам байгуулж байна. Эхэндээ сүрхий ажилладаг, юм хийдэг мэт дүр зургийг харуулчихаад сонгуулийн маргааш л усанд хаясан чулуу мэт сураггүй болдог намууд бий. Чухам нам гэж юуны тулд байх ёстой вэ гэдэг утгыг алдуулж байгаа намуудад төлөвшил алга. Энэ төлөвшлийг эрээд ч олдоход хэцүү болсон цаг үед бид амьдарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27044
0 эможи
keyboard_arrow_up