Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бусад зээлийн хүүг бууруулахыг шаардлаа

2016 оны 1 сарын 18

УИХ дахь МАН-ын бүлэг зээлийн хүүг бууруулахыг шаардаж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүллээ. 

Тэд 2014 оноос өнөөдрийг хүртэл тэтгэврийн зээл, цалингийн зээл, малчны зээлийн хүүг бууруулах боломж байгаа талаар тооцоо судалгаатай саналыг Засгийн газарт удаа дараа тавьж байсан. Гэсэн ч  эрх баригчид "зээлийн хүүг бууруулах боломжгүй, энэ бидний шийддэг асуудал биш. Зах зээл өөрөө зохицуулдаг, захиргаадалтын аргаар шийдэж болохгүй, арилжааны банк иргэн хоорондын харилцаанд төр оролцдоггүй" гэсэн тайлбар хийж шийдвэрлэлгүй ирсэн. 

Харин УИХ-ын дарга инфляцийн төвшин 2.9 хувь хүртэл буурсантай холбогдуулан зээлийн хүүг бууруулж, таван хувь болгох талаар улс даяар хариуцлагатай мэдэгдсэн тул МАН-ын тэтгэврийн, цалинийн, малчны, жижиг дунд үйлдвэрлэлийн зэрэг бүх зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэхийг шаардлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27932
0 эможи
keyboard_arrow_up