Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сарын өмнө ипотекийн зээлийг хүүг 5 хувь руу оруулна

2016 оны 2 сарын 01

Өнөөдөр Төрийн ордонд хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн хуралдаанаар Сонгуулийн тухай хууль баталсантай холбогдуулж хууль санаачлагчийн зүгээс анхаарвал зохих асуудлуудаар чиглэл өгсөн байна. УИХ-ын дарга энэ удаагийн хуралдаанд намын даргын хувиар оролцсон учир ямар мэдээлэл хийсэн талаар мэдээлэх шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа бүлгийн дарга хэллээ. Харин Ерөнхий сайд өнгөрсөн сард НӨАТ-ын буцаан олголт, ипотекийн 5 хувь, тэтгэврийн сан,  шинэ бонд, ОХУ-аас зээлээр шатахуун авах болон гааль татвар шилэн дансанд шилжүүлсэн нь ахицтай байна гэсэн мэдээллийг өгсөн аж. Бүлгийн даргын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан.

-Ерөнхий сайд Шадар сайдаар Н.Энхбаярыг томилох тохироо хийсэн гэх мэдээлэл байна. Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй асар их цаг алдаж байна. Бүлгийн хуралдаанаар энэ асуудал яригдсан уу?  

Б.Гарамгайбатаар: -Бүлэг дээр тийм мэдээлэл өгөөгүй. Сайд томилох бол Засгийн газрын мэдлийн асуудал.

-МАН-ын бүлэг цагаан сарын өмнө хүүхдийн мөнгө, ипотек, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Танай бүлэг эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ хуулийг нь баталсан. Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр шийдэх бүрэн боломжтой гэсэн мэдээлэл өгсөн. Цагаан сарын өмнө буюу хоёрдугаар сард багтаан ипотек болон малчдын зээлийн асуудлыг шийднэ.

-ОХУ-аас шатахуун зээлээр авна гэдэг юу гэсэн үг вэ. Эдийн засаг ингэтлээ хэцүүдчихээ юу?  

-Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр “Роснефть”-тэй хийсэн гэрээгээр шууд төлбөрийг нь хийхгүйгээр шатахуун авах боломжтой болсон.

-Зээлээр хэчнээн тонн шатахуун авах юм бол. Ямар шалтгаан байгаад зээлээр авах гээд байна вэ?

Ш.Түвдэндорж: -Өмнө нь бэлэн төлбөр хийж шатахуунаа авдаг байсан. Манай улсын хувьд эхний улиралд татварын орлого бага байдаг учраас гадагшаа өгөх доллар байдаггүй. Энэ үеэр төлбөрөө хийхгүйгээр зээлээр шатахуунаа авна гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28461
0 эможи
keyboard_arrow_up