М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэх хүсэлт гаргажээ
2016 оны 2 сарын 05
ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд сүүлийн хэд хоногт өрнөсөн нөхцөл байдал, тус холбооны төлөвлөгөөт ажлыг хэвийн явуулах, олон мянган уяачдын хөрөнгө хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс сэргийлж, мөн сонгуулийн жилийн онцлогийг харгалзан хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс зуны дунд сарыг өндөрлөх хүртэл холбооны ерөнхийлөгчийн ажлаасаа түр түдгэлзэх хүсэлт тавьжээ.
Түүний гаргасан хүсэлтийг ММСУХ хэлэлцээд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс зуны дунд сарыг дуусах буюу 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл ажлаас түр түдгэлзүүлсэн байна. Энэ хугацаанд Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж хэрэгжүүлж ажиллах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28679
0 эможи