Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

2016 оны 2 сарын 16

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд хаалттай хуралдсан. Хуралдаанаар улс төрийн хүрээнд үүсээд буй цаг үеийн асуудлыг хэлэлцээд "Ээлжит бус хуралдааныг хуралдуулах нь зүйтэй" гэдэгт саналд нэгджээ.

 Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв хэмээн үзэж, чуулганыг хоёрдугаар сарын 15-26-нийг хооронд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл чуулганы хуралдаанд УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийнхэн орж ирэлгүй бойкот зарлаад байна.

 Хуваарийн дагуу өнөөдөр чуулганы хуралдаан хуралдаж Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Харин МАН болон "Шударга ёс" эвслийн бүлгийнхэн чуулганы танхимд орж ирэхгүй байсаар байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд уг асуудлаар л эсэргүүцэл зарлаад байгаа гэх.

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийх үеэрээ "Манай бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа" гэж мэдэгдсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28901
0 эможи
keyboard_arrow_up