Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улстөрийн намуудын талцал байлгамааргүй байна

2014 оны 5 сарын 13

Төрийн ордны "Г" танхимд  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдааны талаарх мэдээллийг хийлээ. Өчигдөр хуралдсан АН-ын  бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, мөн 2014 оны төсвийн тодотгол, эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл зэрэг  3 асуудлыг хэлэлцсэн аж.

 

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын 100 хоногийн гараагаа эхлүүлсэн энэ хугацааг нь УИХ-ын олонхийн хувьд хамгийн хариуцлагатай хугацаа хэмээн үзэж буй бөгөөд эдийн засгийн эерэг өөрчлөлт гарахгүй бол засгийг хэрхэх вэ гэдгээ шийднэ. Харин олонхийн хувьд энэ хугацаанд засгийг тогтвортой байлгах зарчимтай ажиллах гэнэ.   

Мөн хуралдаанаар НӨАТ-ын босгыг 50 сая болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай талаар ярилцаж, НӨАТ-ын 2 хувийг нь иргэдэд буцаан олгох төслийг өргөн барих даалгаврыг, Тендерийн тухай хуулийн өөрчлөлтийг оруулж ирэхийг Засгийн газарт даалгахаар болсон байна.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараагаар нь “Эдийн засгийн хямрал үүссэн нөхцөл шалтгаан нь олон байгаа ч засгийн ямар ажилд алдаа гарсан, ямар бодлого удааширсан бэ гэдгийг эрүүлээр дүгнэх шаардлага байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энд хөтлөгдсөн улс төрд хэт автаж болохгүй. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд олон хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэнэ, 300 гаруй лицензийг сэргээнэ. Хайгуулын хүрээнд 1-1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Уг нь энэ хуулийн төслийг улстөрийн намуудын талцал байлгамааргүй байна” хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2914
0 эможи
keyboard_arrow_up