Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө Ипотекийн зээлд зарцуулагдана

2016 оны 3 сарын 07

ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өргөн барьсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэн батласан юм. Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсанаар хүүхдийн эрхийг хамгаалах, эрхзүйн орчин сайжирч буй юм.

Монгол Улсад 113 мянган орчим Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Хотжилт тэлж, үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан мөн, ахуйн болон автын ослын үүднээс сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай байна.  

Үүн дотор хүүхэд, залуучуудын эзлэх хувь өндөр байгаа гэдгийг салбарын сайд нь хэлж байна. Тиймээс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай" хуулийн төсөл боловсруулан батлуулжээ. Хууль батлагдсанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хууль зүйн үндэслэл боловсронгуй болж, улмаар эдгээр хүмүүсийн эрх бодитойгоор хэрэгжих болно гэв. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, хүрээ нь өргөжин, чанар нь дээшилнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, өөрийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтэц бий болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төрийн байгууллагын тогтолцоо, онцлог чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, аливаа этгээдийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах эрх, үүрэг тодорхой болно” гэв.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг батлан гаргасан юм. Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан дээр гурав их наяд орчим төгрөгийн хуримтлалыг өгөх Засгийн газрын тогтоол гарсан байна. Эхний ээлжинд гурав орчим их наяд төгрөгийн хөрөнгийг блансаас блансад шилжүүлжээ. Цаашид баталгаат тэтгэврээ авах, урт хугацааны тогтвортой найдвартай сангийн үйл ажиллагаа явуулах суурийг тавьж чадлаа гэдгийг хэлж байв.

“Эхний ээлжинд Монголбанктэй гэрээгээр хамтарч ажиллана. Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа. Ингэснээрээ орон сууц, барилгын салбарт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалтыг тогтвортойгоор хангаж ажиллана. Засгийн газрын хуралдаанаар орон сууцны зээлийн найман хувийг таван хувь болгох ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжинд алслагдсан дүүргүүд 21 аймаг, дахин төлөвлөлт хийгдсэн газрууд дээр байгаа орон сууцанд орж байгаа иргэдийн зээлийг 5 хувь болгох, хоёрдугаар үе шатандаа үлдэж байгаа бусад орон сууцнуудын зээлийг 5 хувь болгоно. Энэ ондоо багтаж энэ ажил бүрэн хийгдэж дуусна. Өнөөдөр энэ хөрөнгө маань 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулиар өөр ямар нэгэн зүйлд зарцуулагдахгүй. Зөвхөн үр ашигтай, ипотекийн болон хөрөнгө оруулалтын зүйлд ашиглагдана. Бидний тооцож байгаагаар 2030 он гэхэд 8-10 их наяд төгрөгийн хуримтлалыг бий болгоно” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29768
0 эможи
keyboard_arrow_up