Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХҮН-ын дэд дарга Үндсэн хуулийн цэцэд ханджээ

2016 оны 3 сарын 11

ХҮН-ын дарга асан, дэд дарга С.Боргил Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Сонгуулийн тухай хуулийн 134 дүгээр зүйл буюу “Сонгуулийн нэгдсэн дүн гаргах, суудал хуваарилах, мэдээлэх” -ийн 134.1.1 болон 134.1.2 заалтууд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.9 болон 21.2 дугаар заалтуудыг зөрчиж байгаа учраас хуульч Д.Миеэгомбо болон миний бие Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа.

Эрх баригчид өөрсдийн улс төрийн нөхцөл байдалдаа тохируулан Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь манай нийгмийн хамгийн том зөвшилцөл болох Үндсэн хуулийг зөрчиж, ардчиллын зарчмаас ухарч байгааг бид эсэргүүцэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29961
0 эможи
keyboard_arrow_up