Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МоАН Санаачилгыг дэмжигчид хөдөө, орон нутагт хүрээгээ тэлж байна

2016 оны 3 сарын 14

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил 2015 онд Ардчилсан намын санаа зорилго нэгтэй хэсэг гишүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолж, тэдгээр үнэ зүйлсийг хамгаалан хөгжүүлэх хүсэл зорилгыг нэгтгэх талаар намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь дэмжлэгийг
хүлээж, энэхүү үйл ажиллагааны үр дүнд “МоАН Санаачилга" хэмээх бие даасан байгууллага өнгөрсөн хоёрдугаар сард мэндэлсэн юм.

МоАН Санаачилга нь ардчиллын суурь үнэт зүйлсийг тусгайлан хамгаалж, тогтмол хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүнийг зохион байгуулж удирдах байгууллага гэж үүсгэн байгуулагчид нь томъёолж буй юм. МоАН Санаачилгын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө, орон нутагт сайн дураар нэгдэн нийлэх эрмэлзлээ илэрхийлж байгаа төдийгүй анхны салбар Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, хурлаа хийсэн байна. Тус хуралд МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд, дэд ерөнхийлөгч Д.Нямхүү, Ж.Равдандорж, зөвлөх Л.Пүрэвбаатар нар оролцсон байна.

Дээрх хурлын үеэр тэртээх 1990 оны хувьсгалд гар бие оролцож, тэр үед ардчиллын үзэл санаа, үйл хэргийг өөр өөрсдийнхөөрөө төсөөлөн зураглаж байсан анхны партизанууд, гишүүд, дэмжигчид ардчиллын хорь гаруй жилийн түүхэн үйл явцыг мөн л өөр өөрсдийнхөөрөө дүгнэж цэгнэн амжилт, алдаа оноог шүүж, цаашлаад гажуудал нь хаана байгаа, хэрхэн яаж засч залруулах талаар байр сууриа илэрхийлэн халуун яриа өрнүүллээ.

Шийдэл, арга зам хайсан хурлын төлөөлөгчид МоАН Санаачилгын дэвшүүлж буй ардчиллын мөн чанарыг зөв тодорхойлох, түүнийг хөгжүүлэх, арчлан хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахын төлөөх зорилго, үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлж, Дархан-Уул аймагт байнгын үйл ажиллагаа явуулахаар болсон юм.

Улмаар Дархан-Уул аймаг дахь салбарын тэргүүнээр Д.Жаргалсайхан сонгогдож, МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд түүнд батламж гардуулсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд уриалгыг дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдсэн дарханчуудад талархал илэрхийлээд “Ардчилал нь шударга ёс, оршихуй, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын арчилгаа, өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл” хэмээн онцолсон юм.

Цаашид ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох, МоАН Санаачилгын энэхүү зорилгын дор улс төрийн болон бусад үйл ажиллагааг дэмжих, тогтмолжуулах эрмэлзэлтэй байгаагаа Дундговь, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн гишүүдийн зүгээс илэрхийлж салбар нэгж байгуулан ажиллах хүсэлтээ тавиад байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30042
0 эможи
keyboard_arrow_up