Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИЗНН, МҮАН татан буугдвал АН есөн фракцтай болно

2016 оны 3 сарын 15

Албан ёсны тоогоор бол Ардчилсан нам дотор долоон фракц бий. Намын дарга З.Энхболдын “Шонхор” фракц, экс дарга Н.Алтанхуягийн “Алтан гадас”, Х.Баттулгын МоАХ, Ц.Баярсайхан даргатай МҮДН, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын “Нэг ардчилал”, парламентад төлөөлөлгүй байгаа “Кроун”, Л.Болд нарын гишүүдийн сүүлд байгуулсан “МоАН санаачилга” хэмээх шинэ байгууллага юм.
 
Сүүлийн үеийн мэдээллээр бол намын даргын “Шонхор” фракц руу МоАХ- ноос нэг, хоёр гишүүн урвасаар байгаа. Мөн УИХ-ьга гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт нар нэгдэн “МоАН санаачилга”нэртэй байгууллагыг намынхаа залуу гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж өнгөрсөн хоёрдугаар сард албан ёсоор анхны хурлаа хийсэн юм. Энэ бол Ардчилсан нам доторх долоо дахь фракц гэсэн үг. Дарга нь Л.Болд гишүүн. Тэрээр Зүүн Хойд Ази гэх нэртэй фракцын хүн ч энэ удаад намынхаа бусад бүлэглэлийн гишүүдийн төлөөлөлтэй нэгдэж шинэ бүтэц бий болгосон юм.
 
 Энэ тухайгаа хэвлэл мэдээллээр олон нийтэд нээлттэй зарласан билээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт нар бол Н.Алтанхуяг даргатай нэг багт ажилладаг, түүний “Алтан гадас” фракцынх байсан ч Засгийн газар нь унасны дараа шинэ бүлэг байгуулахаар ярьцгааж эхэлсэн гэдэг. Түүнийгээ бодит ажил болгосон нь энэ бололтой. Мөн энэ бүлгийн дэд даргаар УИХ-д суудалгүй “Кроун” фракцын гишүүн Д.Нямхүүг сонгосон байна лээ. Уг нь З.Энхболд даргын байгуулсан “Шонхор” фракц АН дотроо хамгийн сүүлд байгуулагдсан нь байв.
 
Фракц, бүлэг бүр нь даргатай, гишүүд, дэмжигчидтэй болохоор намынхаа удирдлагын бүтэц, дээшлээд яам, Тамгын газар, УИХ, Засгийн газарт төлөөллөө оруулах гэж АН дотор зодоон болдог гэдэг. Олон бүлэг фракц нь тус бүр нэг намын дайны эрх мэдэлтэй ажиллах гэж зүтгэдэг гэсэн яриа ч бий. Энэ бүгдээс салахыг намын дарга нь уриалж, фракцгүй нам болсноо ч өнгөрсөн жил зарлаж байлаа.
 
Гэвч бодит байдал дээр юун фракцгүй болох манатай. Долоо байсныг хоёроор нэмэх гэж байна. Тодруулбал, Ардчилсан нам дотор ИЗНН, МҮАН гэсэн хоёр шинэ фракц мэндлэх магадлал ойрхон байна. Учир нь тус хоёр намыг АН-д нэгггэх санал тавьж, одоогоор ИЗНН- ынхан урилгыг хүлээн авч санамж бичиг байгуулаад байна.
 
Нэгтгэх үйл явц цаа- шид үргэлжилбэл ИЗНН нам биш АН-ын доторх жижигхэн бүлэг л болж хувирна. Харин МҮАН- ынхан бодож байгаа бололтой, албан ёсоор гар, хөлийн үсэг зуралцаагүй. Тус нам АН-аас тасарч гарсан бас нэгэн бүлэг гэж ойлгож болно. АН-ын фракц ес болж олон болох уу, огт фракцгүй болох уу гэдэг бүрхэг. Олон хүн, нам нийлсэн газар тус тусын эрх ашгийг хамгаалсан бүлэглэлүүд байж л таарна.
 
Ийм олон салаа V мөчрүүд нь АН-ыг бусад намтай бодлогоор өрсөлдөхөд чөдөр тушаа болж буйг АН-ын гишүүн, Хууль зүйн сайд ДДорлигжав сүүлийн үед хүчтэй ярьж байна. Тэрээр уржигдар хэвлэлийн бага хурал хийж Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан тухайгаа зарласан юм.
 
Улс төрийн намуудын бүлэг, фракцыг байхгүй болгох талаар төсөлдөө тусгаж байгаа гэнэ. Сайдын санаснаар нэг хуульд өөрчлөлт оруулаад нэг намын доторх хэдэн толгойг нийлүүлчихдэг бол намынх нь төлөвшилд сайн байхсан. Энэ санаа хол газар явахгүй л болов уу. Харин Монголын улс төрд ИЗНН, МҮАН гэсэн нам татан буугдаж, АН- ын хатавчинд хоргодох жижигхэн фракц болох вий. Тус хоёр намыг АН-д нэгггэх санаа том, жижиг намдаа хоёуланд нь ашиггүй. АН-ын фракцын тоог нэмэхээс цаашгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30121
0 эможи
keyboard_arrow_up