Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БАЯНЗҮРХ дүүрэгт нүүрээ барсан нэр дэвшигч хэн байв

2016 оны 3 сарын 16

УИХ-ын 22 дугаар тойрог болох Баянзүрх Налайх дүүрэг хамгийн олон сонгогчтой, өрсөлдөгчтэй.  Улстөрчдийн хувьд үхлийн тойрог гэж хэлж болно. Сонгуулийн жил  бүр энэ тойргоос  хэний ч санаанд ороогүй сонголт, шийдвэр гардаг. 2012 оны сонгуулиар МАН-ын намаас нэр дэвшсэн Д.Арвин сонгуульд ялалт байгуулсан ч парламентын танхимд орж ирэхдээ АН-ын бүлгийн талд сууж АН-ын нэрийн өмнөөс тангараг өргөсөн. Үүнийг намдаа гомдсон гэх шалтгаанаар тайлбарласан юм.  Өнөөдрийн  парламентын өнгийг харахад Баянзрх Налайх дүүрэг цэнхэр тойрог болчихоод байна.  Мөн сүүлийн үед хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Саранчимэг, нарын рейтинг харьцангуй өндөр харагдаж байгаа.

 

Ямар боловч үхлийн гэгдэх Баянзүрх Налайх дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Засаг дарга Д.Пүрэвдаваа нар нэр дэвшихээр яригдаж байна. УИХ-ын гишүүн Д.Арвин намын жагсаалтад багтахаар яригдаж байгаа сурагтай. МАН-аас  засаг дарга асан Б.Батзориг, Нийслэлийн засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар нар даагаа нэхэх бол НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нар мөн энэ тойргийг онилсон нэр дэвшихээр горилж байна. Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын нэр ч яригдаж байна. Гурван мандаттай тойрогт аль гурав нь тунаж үлдэх нь тун удахгүй тодорхой болно.

 

ИЗНН-ын хувьд АН-тай нэгдэх болж байгаа. Уг намаас энэ тойрогт хүчтэй өрсөлдөх улстөрч байхгүй болохоор ИЗНН-ын төлөөлөл  өрсөлдөгчдийн жагсаалтаас хасагдаж байна. Харин байгуулагдаад удаагүй нэг ч сонгуулийн марафонд уралдаагүй атлаа дотроо хагаралдаж намын жагсаалтаа наймаалцсан гэх хэл аманд өртөн хоёр хуваагдаад байгаа ХҮН-аас өрсөлдөхөөр зарим нэг хүний нэр яригдаж байна. Хамгийн магадлалтай нь тус намын анхны дарга С.Боргил тэргүүтэй  улстөрчид өрсөлдөх бололтой. Намын өрсөлдөгч нараас гадна 2-3 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр битүүхэн бэлдэж явна. Тухайлбал, Говийн хөгжлийг дэмжих төрийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл А.Эрдэнэбаяр, олон хэлтэй гэгдэх Арга багш, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нарын   нэр дуулдаж байна.

 

Улстөрийн намуудын хувьд тухайн тойрогт ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээ тодруулахаар нарийн шүүлтүүрээр оруулж байгаа. Үүнд тунаж үлдэх гэж улстөрчид бүхий уран мэх, хэтэвчний нимгэн зузаанаа үзэж байна. УИХ-ын 22 дугаар тойргийн нэр дэвшигчийн урьдчилсан таамгийг харахад улстөрд ороод удсан ч сайн нэр багахан сонссон, шар хэвлэлийн бай болсон нөхдүүд бас байна. 

 

Хамгийн үрэлгэн, зодоонч  гэгдэх засаг ноён

2012 оны сонгуулийн дараа Д.Пүрэвдаваа гэдэг нэр хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Анх Нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдсон, удалгүй Баянзүрх дүүргийн засаг болов. Ажлаа авангуутаа хороодын засаг дарга нарыг ажлаа өгөхийг шаардаж багаа бүрдүүлэх болсон гэдэг дуулиан хэвлэлээр цацагдсан. Ямар ч шалтгаангүйгээр ажлаа өг гэдэг тулган шаардлагад орсон засаг дарга нар хэвлэлд хандаж, шүүхэд, АТГ-т  хүртэл гомдлоо гаргаж байв. Мөн ажлаа авсныхаа дараа гурван орлогч даргатай ажиллах болов. Үүнийгээ тайлбарлахдаа харин ч бага байна. Бүр найман орлогчтой ажилламаар байна гэж пээдийсэн хүн.  Засаг даргын ажлаа авангуутаа өмнөх даргын унаж байсан соната машин, хуучин ширээ сандлыг голж Лексус 470 авч унаад анхны шүүмжлэлээ хүртсэн. 60 саяар машин авч, 18 саяар оройн зоог барьдаг хамгийн үрэлгэн засаг ноён болж орхив.

 

Ер нь ширүүхэн зантай болж өгвөл  эр эм ялгахгүй нударга зөрүүлчих гээд байдаг зуршилтай бололтой. Учир нь байж байгаад л зодоон цохионы дуулиан дэгдээнэ. Сүүлдээ жирэмсэн эмэгтэй хүн зодсон гэх хэрэгт унах дөхөөд байгаа.  За тэгээд хурлыг бол ёстой овгор хийнэ. Бүгдийг нь загинана, чичлэнэ. Үүнийг нь баримтжуулж ажилчдаас нь хурлын бичлэгийг хийж цахим ертөнцөд байршуулснаар илчилсэн. Ойр ойрхон дуулианы эзэн болдог тэрээр сонгууль болох 4 сарын хугацаанд дахин хэдэн ч удаа сенсааци дэгдээж мэднэ. Өнгөрсөн хугацаанд түүн шиг муугаа олон дуудуулан засаг ноён байхгүй.  Улстөрд орсон түүх нь ахархан тэрээр шууд шат ахин УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж суугаа.  УИХ-ын гишүүний суудал дүүргийн засаг даргын суудлаас амархан хүртэх сэнтий гэж харсан бололтой. Байн байн дүүргийнхээ нэрийг дуудуулан хэл ам таталж чих халууцуулдаг засаг ноёндоо баянзүрхчүүд итгэл үзүүлэх эсэх бүрхэг.

 

Парламентын “гудамжны улстөрч”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн сонгуулиар хамгийн өндөр саналыг авсан. Иргэний нийгмийн төлөөлөл хэмээн нэрлэгдэж явсан түүнд баянзүрхчүүд нэг удаа итгэсэн. Хоёр дахь удаагаа итгэл өгөх нь тодорхой бус. Уг нь түүнийг тойргоо ойр ойрхон эргэж тойрдог гэдэг ч барьцтай хийчихсэн зүйл хомстой. Ам ажил нь зөрдөг түшээ гээд нэрлэчихсэн хэсэг ч байна.  Энэ нь улстөр үйл хэрэгт нь илэрдэг.  АН-ын гишүүн ч намынхаа бодлого, гүйцэтгэх засаглалд байнга шүүмжлэл дайдаг. Ганцаарчилсан улстөр хийх сонирхолтой нь бие даагчидтай төстэй. Аливаа асуудлыг үргэлж нөгөө талаас нь харж шүүмжилж байгааг нь харахаар АН-ын гишүүн мөн билүү гэж боддог хэмээн намын зарим нөхөд нь хэлж байсан. Харин Ж.Батзандангийн хувьд бие даагчдын рейтингээ өсгөж буй сөрөг байр суурийг хараад энэ тактикийг хэрэглэж байхыг үгүйсгэхгүй.

 

Үүнээсээ болж намын нөхөдтэйгээ таарамж муутай яваа. Мэдээж сонгуулийн хугацаа ойртсон үед намаасаа дэмжлэг авахгүй бол улстөрийн карьер нь дуусна. Тиймээс УИХ-ын чуулганы танхимд сөрөг хүчин рүү хурц үгээр дайралт хийж оноо авахыг хүсдэг. Саяхан л гэхэд “МАН алуурчдын нам. Алуурчдын намаар монголын төр дутахгүй” хэмээн бахирсан. МАН-ын бүлгийн гишүүд хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйхыг шаардсан.  Эндээс харахад ганцаарчилсан тоглолт буюу би гэх нэг хүний дүрийг өнөөдрийг хүртэл бүтээж явна.

 

Иргэний хөдөлгөөний намыг байгуулалцан даргаар нь ажиллаж байхдаа парламентад суудал авч чадахгүйгээ мэдэнгүүтээ  АН-ыг бараадсан. Энэ нь зөвхөн өөрт нь хамгийн ашигтай байсан гэдэг нь өнөөдрийн УИХ-ын гишүүний суудал юм. Хэдийгээр улстөрд хөл тавиад парламентын гишүүн болоод 4 жилийг үдсэн ч “гудамжны улстөрч” гэх нэрээсээ салж чадаагүй л явна.

 

2008 оны сонгуулийн дараа  7 дугаар  сарын 1-ний үймээнийг зохион байгуулж, олон түмнийг үймээнд уриалан дуудсан гэдгээр буруутгагдан “Ганц худаг”-ийн шоронд өлсгөлөн зарлаж байсан.  Тэр үед өөрийн өмгөөлөгчөөрөө төрсөн эгч Ж.Баттуяагаа авч байсан гэдэг. Гудамжинд жагсаж,  баригдаж хоригдож юм юм үзсэн тэрээр дахин сонгогдохгүй бол дахин гудамжинд жагсахгүй гэх баталгаа байхгүй.

Б.Санчир

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30177
0 эможи
keyboard_arrow_up