Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

”Шударга ёс” эвслийн бүлэг шинэ даргатай болно

2016 оны 4 сарын 05

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар байр, сууриа нэгтгэсэн байна.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ.  

Өнгөрсөн хугацаанд Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Гишүүд бүлгээс гарах эсэхийг хэлэлцэж шийддэг хууль дүрэм байдаггүй учраас тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барих аж. Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир эцсийн шийдвэрийг пүрэв гаригт болох чуулган дээр танилцуулна гэж  тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.  

Н.Батцэрэг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, “Шударга ёс” эсвлийн даргаар ажилладаг. Эдгээр албан тушаалын ажиллах зарчим зөрүүтэй учраас бүлгийн даргын албан тушаалаа өгөхөөр шийдсэн байна. Бүлгийн шинэ даргын мөн л пүрэв гаригт тодорхой болох аж. 

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

 -Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Ц.Лхагвасүрэн танай намд хэзээ элссэн бэ?

-З.Баянсэлэнгэ: Намын гишүүн биш. Эрүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэхүү салбарыг өөд нь татаад аваад явчих чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг баг хамт олны туслалцаатайгаар өөрчлөөд явах боломжтой гэж үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээсний нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол өмнө нь энэ салбарт удирдах албан тушаал хашиж байсан, аль ч Засгийн газрын үед ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн байгаа. 

-УИХ-ын дарга сая чуулганы нээлт дээр Тавантолгойг улс орны ирээдүйн эрх ашигт нийцүүлж авч үлдлээ гэсэн үг хэлсэн. Тавантолгой төсөл дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ. Тавантолгой хөдөлгөх нь зөв байсан уу эсвэл хөдөлгөхгүй нь зөв байсан уу? 

-Н.Батцэрэг: Тавантолгойн асуудал энэ 7 хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй учир бүлгийн хурлаар яриагүй. Ер нь бүлэг анхаарал татсан том асуудал гэдэг утгаараа хаврын чуулганы өмнө байр сууриа илэрхийлж байсан. Бүлэг бол нэгдүгээрт, Үндсэн хуулийн газрын хэвлийтэй холбоотой тэдгээр зүйл заалт амьдралд хэрэгжихээр бололцоотойгоор энэ асуудал хэрэгжих ёстой. Нөгөөтэйгүүр нөөц нь тогтоогсдсон Тавантолгой гэсэн энэ орд монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэж үзэж байгаа.

-Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн дотроо ярьж байгаа юу?

- Н.Батцэрэг: Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй. Миний хувьд үгүй биз дээ гэсэн итгэлтэй байна. 

-О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байна. Энэ үнэн үү? 

-З.Баянсэлэнгэ: О.Баасанхүү гишүүнтэй өнөөдөр хараахан уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр суурь гаргасан байсан. Үүнээс харахад тийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдсон. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр сууриа нэгтгээд, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31124
0 эможи
keyboard_arrow_up