Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Намууд хурлаараа юу шийдэв

2016 оны 4 сарын 19

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн бүлэг энэ сардаа багтаж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ ирүүлэх ёстой. Харин түүнээс өмнө мөрийн хөтөлбөртөө Төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг гаргуулсан байх учиртай юм. Хуулийн хугацаа ойртож байгаатай холбоотойгоор улс төрийн нам эвслүүд сонгуульд хэрхэн оролцох талаараа намын удирдах түвшний уулзалт, хурлыг зохион байгуулж, идэвхтэй ярилцаж байна. Тухайлбал даваа гарагт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, сонгуульд оролцох шийдвэрээ санал нэгтэй баталсан талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээллээ. Ардчилсан Нам "Монгол хүн 2020" мөрийн хөтөлбөрт нэмэлт тодотгол хийж, баяжуулсан байна. Харин даваа гарагт эхэлсэн МАН-ын бага хурал өнөөдөр дахин үргэлжилнэ. Тус хурлаар МАН, МАХН-тай эвсэж сонгуульд оролцох эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Энэ асуудлыг сүүлийн сар гаруйн хугацаанд судалсан ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвших мандатыг 51:25 харьцаатайгаар хуваахаар тохиролцсон гэдгээ мэдээлсэн байна. Намын мөрийн хөтөлбөр, эвсэл байгуулах асуудлыг өнөөдөр 11.00 цагт эхлэх бага хурлаар эцэслэн батлах хүлээлттэй байна. МАН-тай эвсэхээр яригдаж буй МАХН-ын бага хурал мөн өнөөдөр эхэлнэ. Харин Ардчилсан намаас хамтрах санал аваад байсан Иргэний Зориг Ногоон нам бусад намуудын шийдвэрийг харж байж, эвсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Одоо үргэлжилж байгаа ИЗНН-ын Үндэсний Хорооны хурлаар намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм. Үүнээс гадна Хөдөлмөрийн Үндэсний намын хамтарсан төв хорооны хурлаар сонгуульд нэг байр сууринаас оролцохоор шийдсэн байна. Мөн хурлаар Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Боргилыг хэвээр үлдээж, баталгаажуулсан талаар тус намаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31873
0 эможи
keyboard_arrow_up