Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ, дэмжихгүй

2014 оны 5 сарын 20

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар "Өрийн удирдлагын тухай хууль"-ийг хэлэлцэнэ. "Өрийн удирдлагын тухай хууль" нь 2012 онд батлагдан мөрдөгдөж байгаа ч тус хуулиар зөвхөн хөнгөлттэй нөхцөлтэй зээл, буцалгүй тусламжийг авахад ашиглаж байсан юм.

Тиймээс тус хуульд арилжааны нөхцөлтэйгөөр зээл авсан цагаас буцаан төлөх хүртэлх бүх харилцааг зохицуулахаар шинэчилсэн найруулга хийсэн юм.

 

Уг хуулийг хэлэлцэх эсэх дээр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм.

“Шударга ёс” эвслийн бүлэг:

Тус бүлгээс өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ гэв. Өр гэдэг нэртэй боловч хэрэгтэй зээлээ гаднаас аваад эдийн засгаа эрчимжүүлэх нь зүйтэй гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Мөн тус хуультай холбогдуулан гадны шууд хөрөнгө оруулалт оруулна гэхээсээ илүүтэйгээр гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээл авах байдлаар явбал илүү үр дүнтэй. Хэрвээ гадны хөрөнгө оруулалтыг босгож, зээл авч чадвал өөрсдөдөө баялгийг үлдээх болно гэлээ

МАН-ын бүлэг:

2014 онд 6,1 их наяд өр тавина гэж Засгийн газар тооцоолж байна. Гэвч Монгол улс 15 дахин бага орлоготой байх төлөвтэй байна.  Өрийн хэмжээ нэмэгдэж байгаа бол асуудал ярих ёстой. Монгол улсаа өрийнхөө барьцаанд тавиад алдчих вий гэдгээс айж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өсөлт алга. Өр тавьснаар 2014 онд Монгол Улсын төсвийн орлого 6,8 их наяд байсан бол 7,2 их наяд болж байна. Өөрөөр хэлбэл 2016 онд 6,1 их наядын өр тавих нь. Нөгөө талдаа орлого маань 400 тэрбумаар нэмэгдэнэ. Бидний тавьсан өрөөс 15 дахин бага орлого нэмэгдэх нь. Угтаа бол тавьсан өрөөсөө 15 дахин их орлого нэмэгдүүлж чадаж байвал өр тавихад айх зүйл байхгүй. Өр тавиад л байдаг, бидний орлого нэмэгдэхгүй гаднаас авах зээл нэмэгдээд байдаг. Энэ үүднээс бид дэмжихгүй байна.

Бие даагчдын зөвлөл:

Өрийн удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэд хэдэн тодорхой зүйлүүдийг оруулах ёстой. Энэ хуулийг дутуу боловсруулсан гэж  үзээд байнгын хорооноос ажлын хэсэг гарч байгаа. Уг ажлын хэсэг нь өрийн удирдлагын бүтэц, тогтолцоо ямар байхыг авч үзнэ. Мөн зээлийг эрсдлээс хэрхэн хамгаалах талаас нь ярих юм. Түүнчлэн ямар түвшинд хүрэхээр өрийн дарамт гэж үзэх ёстой эсэхийг тодорхой болгохгүй бол үүгээр улс төр хийх нь элбэг болоод байна. Тиймээс эдгээрийг маш нарийн гаргах шалгуур үзүүлэлтийг оруулж байгаа. Долоон шалгуур бий. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өрд харьцуулсан харьцаа, нийт өрд харьцуулсан харьцаа, Засгийн газрын өрийг харьцуулсан харьцаа, Хувийн хэвшилд оруулсан хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах, мөн энэ нийт өрүүдийг экспортод  харьцуулсан харьцаа. Зээлийн үйлчилгээний төлбөр буюу  зээлийн хүү болон үндсэн төлбөрийг Засгийн газрын орлого зарлагад харьцуулсан харьцаа, мөн экспортод харьцуулсан харьцаа гэсэн шалгуур үзүүлэлтүүд байгаа. Үүний гол сэрэмжлэх, тогтоож байх ёстой нь өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа. Энэ нь өрийн хэмжээгээ давбал сэрэмжилж эхлэх, харин эдгээрийн гурван үзүүлэлт нь муудвал өрийн дарамтад орсон гэж үзэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3189
0 эможи
keyboard_arrow_up