Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбат: Хариуцлага гэдэг нэрийн дор огцруулах тухай асуудлыг ярьдаг

2014 оны 5 сарын 20

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр  ээлжит хуралдаанаа хийж, Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийгдэх ажлуудтай  холбоотойгоор Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл болон 2014 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар удирдлагуудыг сонссон юм. Хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, ажлын албаны дарга С.Дэмчиг нар мэдээлэл хийлээ.

 

АН-ын  бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд долоон орд газартай холбоотой асуудал яригдаж байна.Орд газруудыг стратегийн ордод оруулахгүй байх нь ямар бодлого юм бэ.100 гаруй ААН-ийн эрхийг сэргээх асуудал яригдаж байна.Үүнээс болж холбогдох албан тушаалтан ял эдэлж байгаа. Тэгэхээр ял эдэлж байгаа хүнийг яах  юм бэ?
-Ашигт малтмалын тухай хуульд геологи, хайгуулын зөвшөөрлийг олгох тухай заалт байгаа.1000 гаруй лицензийн тухай асуудал яригдана.100 гаруй гэсэн тоо байдаг. Цуцалсны дараа өгсөн учраас дарга нь хоригдсон юм болов уу гэж ойлгож байна.Нарийн зүйлийг тайлбарлах эрх бидэнд байхгүй.
-Сайдад нэр дэвшүүлэх хүний нэр бүлгийн хурлын үеэр яригдсан уу?
-Хэн нэгнийг нэр дэвшүүлэх тухай саналаа Ерөнхий сайд оруулж ирээгүй байна. Эхлээд гүйцэтгэх зөвлөлөөр нэр  дэвшүүлж байж, бүлгийн хуралдаанд оруулж ирдэг. Өнөөдөр хэрэгжиж буй хууль эрхзүйн орчны хүрээнд асуудлыг шийднэ.
-Долларын ханшийг өсч буйтай холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгчид  хариуцлага асуудал яригдах уу?
-Хариуцлага гэдэг нэрийн дор огцруулах тухай асуудлыг ярьдаг. Ажил хийх хугацаа болохоос популизм хийх цаг биш.Эдийн засгийг сайжруулахад хэн хэнийгээ шахаж ажил хийлгэх болохоос биш авч хаях нь чухал биш.Алдаатай оноотой зүйлийг нь сонсож цаашид хэрэгжүүлэх ажилд үүрэг өгсөн.Хэн нэгэнд таалагдах гэж үйлдэл хийж болох ч хариуцлагагүй байж болохгүй.Монголбанкинд хариуцлага тооцох тухай асуудал хэзээ ч оройтохгүй. Харин монголын эдийн засгийг эрүүлжүүлэх  ажил оройтчих гээд байна.  Валютын ханшийг тогтвортой байлгах хоёр сонголт байна.1700 гээд хүчээр барьж болно.Хоёр дахь нь өнөөгийн бодит эдийн засаг байгаа нөхцөлөөрөө байж, зөвхөн гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх боломж байна.Бид хоёр дахь боломжийг сонгож байна.  Тиймээс бид бодлогоо зөв болгох хэрэгтэй.
-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн  босгын хувийг тогтоох заалттай холбоотой асуудалд танай бүлэг байр сууриа нэгтгэж чадсан уу?
-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ.Хэлэлцэх эсэх асуудалд намууд ижил байр суурьтай байгаа гэж итгэж байна.Харин хэлэлцэх явцад асуудал их байгаа гэдгийг нуух зүйл байхгүй.Өрийн удирдлагын тухай гэхээсээ илүү Зээлийн эрсдлийг зохицуулах тухай хууль гэвэл зохих юм.Тэгэхгүй бол нэрээсээ эхлээд улс төрийн буруу өнцөг рүү яваад байна уу гэж анзаарч байна.Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл Төсвийн тогтвортой байдлын хуультай уялдаж батлагдана.Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлийн үед валютын хомсдол бий болж байгаа гэдгийг бүгд ойлгож байгаа хэр нь гадаадаас зээл авч, эдийн засгаа тогтворжуулъя гэхээр “үгүй” гэж хэлээд байгаа нь эсрэг болчиход байна.Тиймээс ухаантай зохицуулалт хийх хэрэгтэй.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3236
0 эможи
keyboard_arrow_up