Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАХН сонгуульд дангаараа оролцоно

2016 оны 4 сарын 28

МАХН-ын дарга Н.Энхбаяр “хуулийн тодорхой хугацаанд нам, эвслүүд сонгуульд ямар байдлаар оролцох вэ гэдгээ мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс МАН, МАХН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч МАН 19-ны өдөр орой 21,30 минутын үед дангаараа сонгуульд орно гэж бага хурлаараа шийдсэн. Сонгуульд эвсэл болж орох тухай асуудлыг 29-нд эцэслэн шийднэ гэсэн хуулийн заалт байгаа учраас бид МАН-д уриалга гаргасан. Тэр уриалга нь “хоёр нам сонгуульд эвсэж орох тухай асуудлыг эргэн харж, яаран битгий шийдээч, энэ сонгууль улс орныг хүнд хэцүү байдлаас гаргахад үүрэгтэй” гэдгийг сануулсан юм. Харин өчигдөр МАН шийдвэрээсээ эргэж, буцахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас МАН өөрөө санаачилгаараа МАХН-тай энэ сонгуульд эвсэж орохгүй гэсэн байр сууртай байна. Тодруулбал, МАН анхнаасаа МАХН-тай эвсэж орох хүсэлгүй байсан нь батлагдлаа” гэсэн юм.

Түүнчлэн Ногоон намтай эвсэх гэсэн боловч Ногоон нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсээд тамгаа барьцаалчихсан гэж дуулсан. Тийм учраас Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй. Өчигдрийн байдлаар ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзсан. Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа. Ажлын хэсэг байгуулсан гэдгээ ч хэлсэн. Харин С.Оюун, С.Дэмбэрэл дарга нь өөр, өөр байр суурьтай байгаа юм билээ. С.Оюун даргын хувьд Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өөр намтай эвсэх тухай асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бид ойлголцоод, энэ асуудал мухарлагдсан. Бид хуульд нийцүүлээд өчигдөр орой 17.00 цагаас Бага чуулганаа хуралдуулаад дангаараа сонгуульд оролцоно гэсэн байр сууриа баталгаажуулаад бичиг баримтаа бэлдсэн. Маргааш СЕХ-нд энэ асуудлаа албан ёсоор хуулийн дагуу өргөн барина. МҮАН-ынхан хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаад ирэх сонгуулиар “Шударга ёс” эвслийн бүлгийг энэ хэлбэрээр нь хадгалах боломжгүй гэж үзсэн байдаг.  Сүүлд албан бусаар уулзахад өөр намтай эвсэх тухай яригдаж байгаа бол бид гуравдагч юмуу, дөрөв дэх нам болж хамт орох саналтай байна. Нэгэнтээ МҮАН энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох боломжгүй гэж зарласан учраас бид хамтарч оролцохгүй” гэлээ.

-Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор “Шударга ёс” эвсэл дотроо зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Танай намын Д.Тэрбишдагва гишүүн ч үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ хугацаанд асуудлыг нам дотроо хэлэлцсэн үү?

-Ямар нэгэн асуудал дээр намын гишүүд санал зөрөлдөх асуудал аль ч намд байдаг. Үүнийг тийм айхтар зөрчилтэйгөөр шийдэгдэхгүй байх гэж бодож байна. Цэцийн дүгнэлт хоёр талтай. Сонгуулийн хуулийн зарим зүйл заалт Сонгуулийн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлт гаргасан Цэцийн гишүүд хэдхэн сарын өмнө үүнээсээ эсрэг шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр нэг байгууллага хоёр өөр дүгнэлт гаргана гэдэг захиалгатай, луйврын шинжтэй, төрийн гэмт хэрэг, төрийн эрхийг хууль бусаар хэн нэгэн улстөрч, улс төрийн хүчинд өгөх гэсэн увайгүй оролдлого. Төрийн хямралыг зориудаар бий болгож байна. Төрийн хямралыг бий болгож байгаа учраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдрал маш хүнд байна. Иймэрхүү маягаар төрийн бүх байгууллага ажиллаж ирсэн учраас өнөөдөр Монгол гүн гүнзгий хямралд ороод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32361
0 эможи
keyboard_arrow_up